antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2011 Comments are off

Г.Ариунбаатар Гавьяат жүжигчин болов

нийтлэсэн Admin

Монголын соёл урлаг, тэр тусмаа сонгодог урлаг, дуурийн тайзнаа өнгөрч буй оны онцлох эрхмүүдийн нэг байж чадсан Г.Ариунбаатар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнууллаа. М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурь дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяатын цол, тэмдгээ гардан авсан юм.

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, эдийн засаг, хууль эрх зүй,  харилцаа холбоо, зам тээвэр, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг Монгол Улсын төрийн дээд цол, одон, медалиар шагнасны дотор урлагийн салбараас “Улаанбаатар” чуулгын дуучин Д.Ширмэнтуяа, Баянзүрх  дүүргийн Соёлын төвийн захирал, “Өргөө” хамтлагийн дуучин С.Бархас, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын дуучин Н.Дугар нар багтсан юм.

Т.Маша


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car