Газар тариалангийн бүс нутгаар ургац хураалтын ажил үргэлжилж байгаа энэ өдрүүдэд цаг агаар муудах төлөвтэй байна. Өнөөдөр баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Нутгийн төв, зүүн хэсгээр маргааш хур тунадастай. Нөгөөдөр зүүн аймаг, 19-нд баруун аймгуудад цас орохыг цаг уурчид мэдээлэв. Агаарын хэмийн хувьд уулархаг нутгаар 9-14 хэмийн хүйтэн, өдөр хоёр хэмийн хүйтнээс гурван хэмийн дулаантай байх бол говийн бүсийн өмнөд хэсгээр ч дулаан байна. Улаанбаатар хотод энэ өдрүүдэд цаг агаар тогтуун байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.