antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2011 Comments are off

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

нийтлэсэн Admin

31-нд нутгийн баруун хэсгээр, шинэ оны эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч  чангарахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгойлон  анхааруулж байна.

2011 оны 12-р сарын 31-нээс 2012 оны 1 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

31-нд баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр,1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Номин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car