Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 700 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь “Улаанбаатар смарт карт” ашиглаж байна гэсэн судалгаа гарчээ.
Тодруулбал энэ сарын 1-ний өдрийн нийт дүнгээр 449 мянга 400 ширхэг цахим төлбөрийн картыг борлуулснаар нэг тэрбум 620 орчим сая төгрөг төвлөрчээ. Дээрх борлогдсон картын 270 мянга гаруй нь энгийн карт бол 78 мянга орчим нь ахмад настных аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.