antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 Comments are off

Бага чулуугаар их чулуу доргиохын үлгэр буюу Н.Энхбаярт зарласан “дайн”

нийтлэсэн Admin

10-14-1_700x700Л.ХЭРЛЭН 

МАХН-ын цагаан байр­ны хэрэг гэх үзүүр нь  гүйцэгдэхгүй хөвөр­сөн утас шиг асуудал сөхөг­дөөд удаж байна. Аллан Гинс­берг хэмээх еврей гаралтай АНУ-ын иргэн цагдаа­гийнханд “Монгол Ул­сын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр миний үл хөд­лөх хөрөнгийг 500 мянган ам.доллараар худалдан  авч намайг залиллаа” гэх гомдол гаргаснаас асуудал эхэлсэн гэдэг. Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээллийг хуулийн байгууллагынхан хангалттай сурталчлав.  МАХН-ын одоогийн байр болох Хуримын ордны хойд талын хоёр давхар цагаан байртай  холбоотой баримтуудыг сөхөж үзье. Үл хөдлөх хөрөнгийг анх 500 мянган ам.доллараар худалдах гэрээг “Империал гоулд” компанийн үүсгэн байгуу­лагчийн бие төлөөлөгч болох еврей гаралтай Бельги улсын иргэн Васили Мечкаров “Эскон” компанийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлтэй 2011 онд байгуулжээ.

Ийм байтал А.Гинсберг ямар учраас дээрх гомдлыг гаргах болов гэдэг асуулт гарч ирнэ. Эх сурвалжийн мэдээлснээр А.Гинсбургийн бие төлөөлөгч гэгдэх В.Мечкаров нь Монголд байнга оршин суудаг бөгөөд “эзэн”-ийхээ хөрөнгийг зугаа цэнгэлд үрэн таран хийсэн нэгэн аж. Улмаар өвөрмонголчууд түүнд одоогийн МАХН-ын байрыг 3.5 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавихад худалдчихаж. Дараа нь гэрээгээр баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгө рүүгээ дахин үсчих саналыг “эзэн” А.Гинсбергтээ тавьснаар бага чулуугаар их чулууг доргиох үлгэр эхэлжээ.

А.Гинсберг Монголын нөлөө бүхий улстөрчидтэй найз бөгөөд АНУ-ын бодлогыг еврейчүүд атгадгийн жишгээр Монголын улс төрийг өөрийн хүссэнээр  хөдөлгөх сонирхолтой нэгэн аж. Тэр ч утгаараа улстөрчидтэй уулзаж, Н.Энхбаяраас салах арга эрэлхийлж байгаа тэдэнд өөрийн зохиосон тоглоомыг удирдах саналыг тавьжээ. Ингээд тэрээр Монголын улстөрчдийн загатнасан газарт маажиж, “гуя дагуулж хүзүү” гэдэг үгийн утгыг Монголын улс төрд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхлэв.

А.Гинсбергийн хувьд АНУ-ын томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагч, тэрбумтан. Тус улсын “CED” группийн гүйцэтгэх захирлын орлогч, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахааргүй нэгэн гэсэн мэдээлэл дуулддаг. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтоны эхнэр, АНУ-ын 67 дахь Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны дүү Келлийг хамтран амьдрагчаар сонгосон. Энэ нь Клинтоны гэр бүлийн мөнгөнд нь болж түүнтэй суусан гэсэн аман яриа байдаг. Түүний бие төлөөлөгч гэгддэг В.Мечкаров МАХН-ын одоогийн байрыг “Эскон” компанид худалдахаас өмнө тэндээ амьдарч байсан. Тэрээр байрандаа чоно тэжээхийн зэрэгцээ байнга буу, шийдэм агсаж явдаг байсан тухай одоо ч яригддаг.

Сүүлийн үеийн мэдээллээр бол маргааны гол объект болох МАХН-ын төв байрыг АПУ компанийнхан их хэмжээний мөнгөөр худалдаж авах тохироо баталгаажих шахсан гэж байгаа. Ингэхдээ Н.Энхбаярт үүсгээд байгаа эрүүгийн хэргийг хааж, А.Гинсберг, худалдаж авсан “Эскон” компанийг ч хохиролгүй болгохоор яригдсан аж. Харин энэ бүхэнд дургүйцсэн хэн нэгэн нь АПУ-гаар овоглодог Г.Батхүүд уурлаж,   Н.Энхбаярт зангидсан өс хонзонгоо үгүй хийхийг хүсээгүйгээр уг явдал дахин үргэлжилж эхлэв.

Энэ бүхнээс харахад Н.Энхбаярт үүсгэсэн эрүүгийн хэрэг гэгдээд байгаа асуудал А.Гинсберг гэгч еврей эр манай улстөрчдийн загатнасан газрыг маажсанаас үүдсэн зохиол болох нь тодорхой боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car