antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2011 Comments are off

Төрийн өндөрлөгүүд дээлээр гоёв

нийтлэсэн Admin

Сар шинэ, Улсын баяр наадмаар л үндэсний дээлээ өмсч, төв ёсыг үзүүлдэг төрийн өндөрлөгүүд өнөөдөр болж буй Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор хурган дотортой дээлээр гангарлаа. Хүйтний эрч чангарч, цан хүүрэг татан тачигнуулж буй энэ үед монгол дээл шиг дулаахан эд хаа байх билээ дээ. Төрийн тамганы ёслолд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даруу төлөвдүү гэмээр хүрэн торгон хурган дээл, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төрт ёсны билигдэл хөх өнгийн хурган дотортой дээл, Ерөнхий сайд С.Батболд бор хүрэн өнгийн кашмерин дээлээр  гоёсон нь тун ч зохиж, гэрэл зурагчид тэдний хөөрөлдөх агшныг алдчихгүйг хичээн шар шархийтэл гэрэл зураг дарах гэж яарав. Харин өмссөн малгайн хувьд бол бүгд дөрвөн талтай, орой дээрээ очир зангидсан булган малгай. Гутал нь мөн л монголчуудын гараар урласан нэг их угалз чимэг болоогүй ч, дээл, малгайтай нь зохицсон монгол гутлын дүү гэж нэрлэгддэг орчин үеийн хэв хандлагатай гутал байлаа.

Төрийн гурван өндөрлөг харин сар шинээр ямар өнгөтэй дээлээр гоёх бол.

Г.Дарь

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car