antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2015 Comments are off

Хүнсний ногооны хураалт 83.1 хувьтай байна

нийтлэсэн Admin

urgatsЭнэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан.

Энэ сарын 6-ны байдлаар нийт 137.2 мянган га талбайгаас 114.2 мянган тонн үр тариа, 10.3 мянган га-гаас 129.4 мянган тонн төмс, 5.3 мянган га-гаас 58.5 мянган тонн хүнсний ногоо, 14.1 мянган га-гаас 20.9 мянган тонн тэжээл, 10.1 мянган га-гаас 5,5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Улсын хэмжээнд үр тариа 46.2, төмс 85.1, хүнсний ногооны хураалт 83.1 хувьтай байна. Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байгаа юм. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр 10 дугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 6-наас 7-нд шилжих шөнө ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас, 7, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 6-нд Булган, Сэлэнгийн нутгаар 16-18м/с, Төв аймгийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 9-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car