antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2015 Comments are off

Улаан луу өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 07. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 24. Буд гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car