Монгол Улсад гамшгийг хэмжээнд хүрээд байгаа архи, тамхины эсрэг хэн кноп дарах вэ гэх шалгуурыг Х.Баттулга сайд ангийнхаа нөхдийн дунд тавив. Харамсалтай нь, түүний шалгуурт намын нөхөд нь ихээр унажээ.
Согтууруулах ундаа болон тамхины бизнес эрхэлдэг бизнесмэнүүд УИХ-ын гишүүн болохыг хязгаарлах түүний төслийг анхнаас нь ангийнхан нь дэмжээгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хоёр ч бүдэрсэн. Харин сайд дэмнэж явсаар чуулганы хуралдаанаар оруулах нь тэр. Ингэхдээ саналаа дэмжиж өгөхийг намын нөхдөөсөө ихэд хүсэмжилжээ.
Санал хураалтын үеэр МАН-ын ихэнх гишүүд увж, цувсаар хуралдааныг орхиж гарав. Харин АН-ынхан олонхиороо санал хураалтад оролцсон боловч сайдын санаачлагыг дэмжихээсээ татгалзаж, кнопоо дарсангүй. Харин ч бүр зарим нэг нь ширээнийхээ араар шахуу шургалж, сайдаас нүүp буруулж харагдсан. Ямартаа л сайд нөхөддөө гоморхож, дэргэдэх гишүүдтэйгээ ч үг сольсонгүй.
Холбоотой мэдээ
Comments are closed.