Эзэгтэй таны амралтын өдөрт зориулан мах, бяслагтай рулет хэрхэн хийх талаар хүргэж байна. Энэхүү хоол нь ойр дотныхон, найз нөхөд, ажлынхныгаа гэртээ урих, ямар нэгэн тэмдэглэлт өдрөөр хийх юм бол хамгийн тансаг, дээд зэрэглэлийн хоол юм.
Зуурмагт:
Гурил – 450 г,
Ус – 230 г
Хуурай дрожж – 1 цайны халбага
Элсэн чихэр – 1 хоолны халбага
Давс – 0,5 цайны халбага
Ургамлын тос- 50 мл
Татшанд:
Жижиглэж хэрчсэн үхрийн болон тахианы чанасан мах /50:50 хувийн харьцаатай / 400-500 г,
Гоньд юмуу яншуй – 1 багц,
Үрсэн бяслаг – 150-200 г.
Түрхлэгэнд:
1 өндөг + 1 хоолны халбага сүү хэрэгтэй.
Дрожжоо гурилтайгаа багсраад давс, ургамлын тос, элсэн чихрээ нэмээд зөөлөвтөр зуурмаг зуурна. Зуурмагаа даавуун алчуураар бүтээгээд, хөөснийх нь дараа нухна. Тэгээд дахин 1 удаа алчуураар бүтээж, хөөлгөөд зуурмаг бэлэн болно.
Махан татшаа үрсэн бяслаг, гоньдтойгоо холино. Бэлэн болсон зуурмагаа том дөрвөлжин хэлбэртэй элдээд бяслагтай татшаа тарааж тавиад хуйлна. Рулетээ зориулалтын цаас дэвссэн шарах шүүгээний листэн дээр тавиад мөн даавуун алчуураар бүтээж 30-40 минут байлгана. Рулетынхаа гадна талд сайтар хутгасан өндөг, сүүгээр бэлдсэн түрхлэгээ түрхэж өгнө. Шарах шүүгээнд хийгээд 180 градуст 40-45 минут жигнэнэ. Ингээд рулет бэлэн боллоо.
Холбоотой мэдээ
Comments are closed.