antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2015 Comments are off

Ахмадуудаа шагнаж, урмаар шагнуулав

нийтлэсэн Admin

11228106_1085787158112204_5609133824536497336_nБХБ ын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр салбарынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Салбарын түүхийг бичилцсэн буурлуудынхаа үнэтэй сургааль сургамжийг сонсон халуун дулаан яриа өрнүүлсэн тэрээр “ Барилгын салбарын фундаментыг тавилцсан амьдралынхаа бүхий л хугацааг салбартаа зориулсан та нарынхаа гавьяа зүтгэлийг үнэлж баршгүй юмаа гээд салбарын ажлыг төдийлөн мэдэхгүй ч та нар маань байгаа учраас би айхгүй байна, урам зоригтой байгаа” хэмээн хэлж ахмадуудаа баярлуулсан юм. Мөн ажиллах хугацаа богино хэдий ч олон ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа дуулгаад “ахмадуудаасаа сурах сонсох зүйл их байна, та нар маань зааж зөвлөж ташуур өгч байгаарай” хэмээн хүслээ. З.Баянсэлэнгэ сайд салбарын ахмадуудаа шагнаж баярлуулсан бол ахмадууд шинэ сайддаа баяр хүргэн үнсэж урмаар шагнасан юм. Энгэр дүүрэн одон тэмдгээ зүүсэн барилгын салбарын буурлууд салбарынхаа анхны эмэгтэй сайдтай зургаа татуулцгаах гэж хэрдээ л хөл хөдөлгөөн болов. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмад буурлууддаа Баянсэлэнгэ сайд талархлаа илэрхийлээд “Та нөхдөөрөө уламжлуулан салбарынхаа мянга мянган буурлууддаа ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлж ерөөл бүхний дээдийг хүсэн ерөөе” гэлээ.

12038030_1085787164778870_6673780894373359150_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car