antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2015 Comments are off

Улаанбаатарт 7 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар хур тунадас, цас орж,  ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын ихэнх нутаг болон төв, зүүн аймгуудын зарим нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

1-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд  зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car