antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2015 Comments are off

Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг илрүүлжээ

нийтлэсэн Admin

shohtШӨХТГ-аас Монгол Улсад импортлон борлуулж буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошгожилт зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлжээ.  Тодруулбал,

-“Цайны ертөнц” ХХК-ийн худалдаалж буй “Найман тахилтай цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

-“Стимо” ХХК-ийн худалдаалж буй “Гүрж ногоон цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

-Миний сүлжээ дэлгүүрийн худалдаалж буй “бөмбөөлэй цагаан будаа” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

-“Бамаш” ХХК, “Тэмүүлэн маш” ХХК-иудын худалдаалж буй цагаан будааны шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

-“Таван богд интернэйшнл” ХХК-ийн худалдаалж буй “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус байсан нь шалгалтаар илэрчээ.

Дээрх компаниудын худалдаалж буй бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичээгүй нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нь холбогдох хууль тогтоомжыг зөрчиж байгааг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car