2015 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 775 авснаас зам тээврийн ослын 557 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 19 бүртгэгдэж 1 хүн нас барж, 21 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 12, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 5 хүүхэд байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг дунд тасганы 2 дугаар гудамжинд Т.Раум маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 47 настай эрэгтэй Г-г дайрч амь насыг нь хохироосон бол ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд Ниссан Серена маркийн авто машины жолооч нь явган зорчигч 07 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрын орхиж явсан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.