antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2015 Comments are off

Хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг журмалжээ

нийтлэсэн Admin

ninjaaltОрон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд нэлээд гарах болжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг МХЕГ-аас шалгаж, долоон нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Архангай аймгийн МХГ, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран Цэнхэр сумын Орхон багт шалгалт хийж, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан хоёр ААН-ийг талбайгаас гаргажээ.

Алт олборлолтын явцад тогтоосон нууруудын далан хаалтыг сэргээж, шинээр дахин далан, хаалт барьж бохир усыг гадагш урсахаас сэргийлжээ.Түүнчлэн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг зөрчин, лац хөндөж үйл ажиллагаа явуулсан ААН-д 38.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэр дээр хууль бусаар алт олборлон, байгаль орчин бохирдуулж байсан зургаан ААН, 90 орчим иргэдийн үйл ажиллагааг аймгийн МХГ-аас таслан зогсоож, тэдгээрийн 100  гаруй техник, тоног төхөөрөмжийг албадан нүүлгэсэн аж.

Говь-Алтай аймгийн МХГ-аас ХЭҮК, БОНХАЖЯ-тай хамтарсан ажлын хэсэгт орж “Таян нуур”-ын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаанд хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчны болон орчны эрүүл ахуйн чиглэлээр хяналт, шалгасан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car