antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2011 Comments are off

Зүгээр өгдөг мөнгийг зөвтэй хүнд өгье

нийтлэсэн Admin

Манай сонин ийм санал дэвшүүлж байна. Зүгээр л тарааж өгөөд байгаа мөнгийг зөвтэй хүнд өгье гэж. Зөвтэй хүн гэдэг нь  алхах гишгэх зам мөр нь зөв,  татвараа цагт нь төлдөг, гэр бүл үр хүүхэд, улс орныхоо өмнө үүрэг хариуцлагаа мэдэрч тэр хэмжээгээрээ Монгол Улсдаа хувь нэмэр оруулдаг тийм л хүнийг хэлнэ. Ядаж л  замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, иргэний үүргээ биелүүлж сонгуульд оролцож саналаа өгдөг, гэмт хэрэг, хулгай дээрмээс хол, сайн үйлд бусдыг уриалан дууддаг ажил хийдэг, амьдралаа аваад явчихдаг, бусдыг хүндэлдэг, нэг модыг ч нэг амь гэж хайрлаж чаддаг тийм хүн юм. Зөвтэй хүнийг яаж ялгаж мэдэх вэ гэж бодож байгаа байх. Ингэхийн тулд хүн бүрт zip код бий болгоё. Нэг ижил гараанаас тэгш эрхтэйгээр үүнийг эхлүүлж зөв амьдрахыг шаардах юм.  Айхтар их гавьяа байгуул гээд байгаа юм биш шүү. Зүгээр л зөв амьдар. Түүнийх нь төлөө урамшуулал болгож мөнгө өгөх юм. Хийсэн зөв болгоных нь хариуд  оноо нэмэгдэнэ.  Та зөвтэй хүн бол таны үйлдэл бүрийн үр нь зөв бол Монгол Улсад олон зүйл зөв болно. Нийгэм тэр аяараа зөв замаараа явах болно. Гэмт хэрэг цөөрч, замын түгжрэл багасч, зөв бүхэн цэцэглэн дэлгэрнэ.

Өнгөрсөн сонгуулиар намууд   баахан мөнгө амлаж гарч ирсэн. Зүгээр л та нарт мөнгө өгье гээд л.   Ард түмнээ ингэж тэжээвэр амьтан шиг болгож байна. Сар бүр өгдөг хорин нэгэн мянган төгрөг одоо яаж тус болж байна. Хөдөө ажилгүй залуус олон байна л гэх. Цагаар ажил хийлгэх гэхээр хүн олдохгүй байна гэж нэг бизнес эрхлэгч ярьж байсан. Нөгөө зүгээр өгөөд байгаа хорин нэгийн гай л даа. Өнөөхөө бүр архины мөнгө гээд нэрлэчихсэн байна лээ. Энэ архины мөнгө  айл амьтанд гай болж байна.  Үүрэг, хариуцлага, ухамсраа уландаа гишгэж, дээрээс унах мөнгийг хүлээж хэвтдэг тэжээвэр амьтад болохоос зугтъя. Зүгээр мөнгө өгөөд байвал Арабын орнууд шиг юм болно. Каддафи, Саддам Хуссейн нар ганцаараа идээд байгаагүй. Маш их халамж үзүүлж байсан. Зүгээр мөнгө өгвөл хүн араатан л болно. Хүнд зүгээр өгсөн мөнгө хүний тархинд хязгааргүй шунал л төрүүлдэг. Сэтгэхүй нь ажиллах, гар хөл нь ажиллах боломж олгодоггүй. Тиймээс өндөр хөгжилтэй орнууд өв залгамжлуулахыг хориглож 99 хүртэлх хувийг нь авдаг. 30 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс гэр бүлдээ гуравхан тэрбумыг зарцуулна. Түүнээсээ хүүхдүүддээ 10 саяыг л гэрээсэлсэн. Энэ нь хүүхдүүдээ өлбөрөөж алъя гэсэн үг биш. Хүний амьд явах, сайхан амьдрах ганц зарчим нь өөрийнх нь хөдөлмөр гэдгийг л үндэс болгосон хэрэг юм. Өнөөдөр баян ядуу, сайн муу ер нь хэнд л бол хэнд мөнгийг тэгш хуваарилж эхэллээ. Цаашид энэ хавтгайрсан халамжийн мөнгө  нэмэгдэнэ.   Удахгүй Таван толгой, стратегийн ордуудын хувьцаа гээд дор хаяж сая төгрөг авдаг болох нь.  Ингэхээр хэн ажил хийх болж байна. Монгол Улс яаж хөгжих болж байна. Хүсэл мөрөөдөл зорилгогүй бол ирээдүй ямар болохыг төсөлж байна уу. Мөрөөдөлгүй бол амьдрал юу нь утгатай гэж.  Хөдөлмөрлөж олсон мөнгө л  амттай. Зөв амьдарч хуулиа ягштал дагаж, нийгэмд хэрэгтэй үйл бүтээснийхээ төлөө мөнгө авъя л даа. Зүгээр л нэг мөнгө аваад яах юм. “Гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй” гэдэг биз дээ. Дэлхийн олон од амиа хорлодгийг огт ойлгодоггүй байсан. Нэр алдар гоо үзэсгэлэн, мөнгө төгрөг ер нь юу дутсан гэхэв. Гэвч тэдэнд бидэн шиг машинтай болох байртай болох авсан байрандаа тавилга авах гээд тэрийгээ харж сэтгэл баясах мөрөөдөх мөрөөдөл байхгүй болдог. Хорин хэдхэн насандаа тэд бүх зүйлд ханачихдаг. Тэгээд л амьдрал гунигтай санагдаж хар тамхи хэрэглэж элдэв гаж юм сонирхдог. Бүр сүүлдээ амиа хорлодог. Бэлэн юм бүхэн хүнийг хүсэл мөрөөдөлгүй болгодог. Ямар сайндаа дээр үеэс Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод,  Өглөөний нарыг наранд бүү бод гэж хэлж байхав. Багадаа эцэг эхийн буянаар аз жаргалтай байсан ч баларч дуусдаг олон хүн бий. Мөн гэнэт их өндөрт хүрэх унахдаа амархан байдаг гэдэг. Улс орон ч айл өрхийн л томсгосон хувилбар. Иргэдээ халамжаар бөмбөгдөөд улс орон хөгжихгүй. Тиймээс өөрөө хөдөлмөрлөж,  амжилт алдар нэр, мөнгө төгрөгийг олж болдог. Та зүгээр суусныхаа төлөө биш, зөв байсныхаа шагналд улсаасаа урамшуулал болох мөнгө авч болно.  Улсад татвараа төлдөг,  ядаж цэргийн албаа хаачихдаг, үр хүүхдээ хүний дайтай өсгөдөг, эрүүл мэндээ хамгаалдаг,  хуулиа сахидаг, сэтгэл санаа зөвөөс эхлээд үйл ажил нь зөв хүнийг дэмжиж мөнгө өгье.  Манайхан өнөөдөр яаж байгаа билээ. Хэрэлдэж хэрэлдэж хууль баталчихаад маргаашаас нь түүнийгээ зөрчиж эхэлдэг. Том жижиг, дарга цэргийн ялгаа байхгүй бүгд л тэгдэг. Нэг машин ч өмнүүрээ өнгөрүүлж чадахгүй дайраад л бөөн түгжээ үүсгэдэг. Овоохон ашиг олдог компаниуд нь татвараас зайлна. Хөвгүүд нь цэргийн албанаас зугтана. Охид нь оройн цагаар сэлгүүцэж гэмт хэрэгтнүүдийн золиос болох нь бий. Нийгмээрээ ингэж буруу яваад байхаар  Монгол Улс хөгжихгүй, ядуу байгаад байгаа юм. Тиймээс zip кодонд орж зөв замаар явъя. Тэгээд зөвтэй хүнд нь мөнгө өгч зорилготой амьдаръя.

Д.МӨНГӨНДАЛАЙ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car