Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ хүргэе. Тариалангийн бүс нутгаар нойтон цас орох урьдчилсан мэдээ гарсан байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-нд төвийн нутгийн зарим газраар бороо, 24-25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна.
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар 20-нд, Хэнтийн нутгаар 21, 24-нд, Хэнтий, Дорнодын зарим нутгаар 22-нд, Дорнодын зүүн хэсгээр бороо орно. Есдүгээр сарын 24-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, ойрын долоо хоногт бороо хур бага, өдөртөө дулаан байна. Харин 24, 25-наас бороо, нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.