Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийлээ.– “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амарна.
– “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр,
– “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр,
– “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.
Мөн тус хуралтай холбогдуулан нийслэлийн төв замын ачаалал ихсэх тул иргэд та бүхэн ачаалал багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.
