antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2011 Comments are off

З.Баянсэлэнгэ: Өнөөгийн төр, монголчуудаас хамгийн чухал хоёр зүйлийг нь “булаагаад” авчихсан

нийтлэсэн Admin

Энэ удаагийн “Иргэний индэр” буландаа З.Баянсэлэнгийг урьж ярилцлаа.

 
-Хоёулаа яриагаа өнөөгийн нийгмийн байдлын талаарх таны хувийн бодлоос эхлэх үү?
-Монголын ард түмний амьдрал туйлын ядуу байна. Өнөөдөр ард түмэн өглөөнөөс орой хүртэл 21 мянган төгрөгөнд оочерлож, хоногийн хоолтойгоо золгож байна. Өөрөөр хэлбэл 21-хэн мянган төгрөгөөр л амь зууж байна шүү дээ. Түүнээс гадна ард түмний боловсрол доройг далимдуулан өнөөгийн төр засгийн удирдлага, албан тушаалтнууд өөрсдийн байр сууриа бэхжүүлж, сандал ширээтэйгээ зууралдан аль болох ахиухан идэх сонирхлыг агуулж байгаа нь илт ажиглагда боллоо. Нийгэм үнэхээр ядуурлын туйлд хүрч, ард түмний сэтгэлгээ арай дэндүү доройтчихлоо. Төр засаг, ард түмнийхээ амжиргааг дээшлүүлэх гэж бус, зөвхөн цөөн тооны олигархийн халаасыг зузаатгахын тулд ажилладаг боллоо.

 
-Нийгмийн тогтворгүй байдлаас бол үүссэн ачааны хүндийг бүсгүйчүүд үүрч байна гэх нь бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Тэр үнэн. Айл өрхийг бүсгүйчүүд л авч явж байна. /олонх тохиолдолд/Албан байгууллага, төрийн албанд бүсгүйчүүд л ажиллаж байна. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоо маш бага. Бараг байхгүй гэхэд болно. УИХ-ын 76 гишүүний гурав нь л эмэгтэй гээд бодохоор харамсалтай байгаа биз. Улстөрч эмэгтэйчүүд маань намын бүлгүүдэд хуваагдсан учраас төр засагтаа дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна уу даа, арай л хүч дутмаг ерөнхийдөө хүчээ тарамдаад байна уу даа гэж би хувьдаа боддог юм. Энгийн иргэн эмэгтэйчүүдийн хувьд бол манай Монголын бүсгүйчүүд дэндүү гэмээр их ачааллыг үүрч байна. Үнэн хэрэгтээ Монгол бүсгүйчүүдийн олонх эх хүн гэдэг утгаараа гэр бүл, үр хүүхэд хань ижлээ авч явахын төлөө маш их санаа зовж байгаа учраас гараа хумхиад зүгээр суугаа байж чадахгүй байгаа юм. Хэрвээ бүсгүйчүүд маань гараа хумхиад суудаг, архи уугаад явчихдаг, янз бүрийн асуудалд орооцолддог байсан бол олон өрх айл сөнөх байсан биз. Ер нь эмэгтэй хүн гэдэг ямарваа нэг асуудалд олон талаас нь хандаж, нэлээд ул суурьтай, уян хатан ханддаг нь байгалийн жам. Тэр ч утгаараа надад Монголын төрд бүсгүйчүүдийн дуу хоолой дутагдсанаас болж Монголын төр харалган, хатуу байна уу даа гэх бодол төрдгөө нуух юун.

 
-Та хуульч хүн. Сүүлийн үед хуулийн хэрэгжилт шударга бус байгаа талаар их л яригддаг болж. Шуудхан хэлчихэд мөнгөтэй хүнд хөнгөн, мөнгөгүй энгийн иргэнд хатуу үйлчилдэг гэсэн үг л дээ. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар юу гэж боддог вэ?
-Би Цагдаагийн акеадемийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Яг үнэндээ манай УИХ хууль батлаж, гаргахдаа л сайн болохоос сахин биелүүлэхэд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Хуулиндаа иргэн бүрт тэгш эрхтэй гэж заасан байдаг ч энгийн иргэдэд хууль маш хатуу үйлчилдэг. Албан тушаалтан, дээд зиндааныхан гэгдэгчиддээ арай өөр ханддаг. Тэд л хуулийг жинхэнэ утгаар нь гууль болгож хэрэглэдэг. УИХ хуль гаргаад л үйлдвэрлээд л байдагч өнөөх нь ард түмэндээ хатуу буухаас биш өөрсдөд нь үйлчилдэггүй. Өнөөдөр талхны мөнгөө олж ядаж яваа хүн санамсаргүйгээр асуудалд орооцолдлоо гэхэд тухайн хуулийн хамгийн чанга зүйл заалт оногддог. Тэгсэн атлаа эх орноо худалдаад, авлига авах гэхчлэн асар ноцтой хэрэг үйлдэж, хууль бусаар мөнгө олох аргад гаршсан албан тушаалтанд хууль үйлчилдэггүй нь нууц биш. Эцсийн эцэст УИХ-д хууль үйлдвэрлэж суугаа хүмүүс өөрсдөө л хамгийн түрүүнд хуулиа үлгэр жишээ сахин биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл өөрсдийнхөө эрх ашиг, сонирхол нийцүүлэн хууль баталдаг. Аливаа хуулиудыг судлаад үзэхэд хуулиудын 5-6 зүйл, заалт нь эрх ямбатангуудын байр суурь, эрх ашгийг хамгаалсан зүйл байдаг гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй л байх.

 


-Хоёр өөр газар үйлдэгдсэн хэргийн шийдвэр нь адил байх ёстой гэдэг. Гэтэл шал өөрөөр асуудалд ханддаг нь нууц биш. Ингэхэд хуулийг хэрэглэж буй шүүгчдийн үйл ажиллагаанд хэн хяналт тавих эрхтэй байдаг юм бэ?

-Прокурор ялын болдлого боловсруулдаг. Хуулийн санкци нь адилхан гэдэг утгаараа хэрэгт хандах ёстой ч үйлдсэн байдлаараа ялгаатай л даа. Ер нь бол хэргийг мөрдөн байцаагч үүсгээд, шүүх шүүгээд эцэст нь прокурор хянах ёстой юм шүү дээ.

 
-Тэгвэл өнөөгийн нийгмийн хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг асуудал гэвэл юу хэлэх вэ?
-Ядуу дорой байдал. Ард түмэн маш дорой байна. Төр засгийн удирдлага, УИХ-ын гишүүд сонгуулийн үеэр ямар сайхан зүйл амалдаг билээ. Миний л мэдэхээр УИХ-ын нөхөн сонгуулиар нэр дэвшсэн Д.Зоригт хамгийн дээд хязгаарыг тогтоож мөнгө тараасан. Айл болгонд иргэний үнэмлэхүүдийг нь үзээд л хүнийх нь тоогоор 10 мянган төгрөг өгсөн. Араас нь хэсгийн ахлагч яваад бас л хүний тоогоор нь 10 мянган төгрөг тараасан нь нууц биш. Тойргоор яваад асуугаарай захын хүн хэлээд өгнө. Тэр ч утгаараа хамгийн их мөнгө цацсан сонгууль бол Д.Зоригт гишүүнийг УИХ-д гаргах сонгууль байсан гэж би бодоод байгаа юм. Гэтэл өнөөдөр тэр хүн Чингэлтэй дүүрэгт юу хийсэн юм бэ. Хамгийн харамсалтай нь тартагтаа тултал ядарсан ард түмэн цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг сонгууль болоосой, хоногийн хоолны мөнгөтэй залгахсан гэж л мөрөөдөх хэмжээний сэтгэхүйтэй болчихсон байна. Ний нуугүй хэлэхэд их хурлын гишүүдийн олонх төрөөс авсан / гишүүдийн тэрбум, гадны хөрөнгө оруулалт, бас бус/ мөнгөө дараачийн сонгуульд нэр дэвших замаа л засахад л зарцуулдаг шүү дээ. Би гэр хороололд амьдардаг. Өдөр тутам энгийн, гэр хорооллын иргэдийн амьдрал ямар байгааг мэдэж, тэдэнтэй уулздаг жирийн л иргэн, эмэгтэй хүний хувьд ядуурал ямар их газар авсныг мэднэ.

 

Өнгөрөгч хавар хэсэг хүйтрэхэд нэг тор нүүрсний үнэ таван мянган төгрөгт хүрсэн. Шуудхэн хэлчихэд ард түмэн ядуу байгаа учраас энэ хэдэн нөхдийн тоглолт гаарч байгаа юм. Тиймдээ ч төр засгийн эрхэнд гарсан нөхдүүд ард түмнээ ядуу байлгах сонирхолтой байна. Үнэхээр Монгол бүсгүйчүүд амьдралын төлөө, хоногийн хоолныхоо төлөө зүтгээд туйлдаа хүртэл ядарч байгааг дахин дахин хэлэхгүй байх арга алга. Төр засагт дуу хоолойгоо хүргэхийн тулд нэгдэж, тэмцэе гэсэн ч нэг өдрийн орлогоо таслахад л хэдэн хүүхэд нь хоосон хоночих гээд байгаа учраас чадахгүй байгаа юм. Болж байгаадаа чимээгүй байгаа юм биш шүү. Хэд хоногийн өмнө Э.Бат-Үүл гишүүн талбай дүүрэн хүн цуглаагүй л бол бүх ард түмний тэмцэл биш гэх ухааны юм яриад л сууж байгаа харагдсан. Тэр хүн үнэхээр ард түмний баатар л юм бол ард түмэнтэйгээ нэгдэх ёстой биз дээ. Гэхдээ яг үнэн чанартаа Э.Бат-Үүлд ард түмэн хүсэл сналаараа улсын баатар цол олгосон юм биш. Ц.Элбэгдорж нь л өгсөн шүү дээ. Би эмэгтйэ хүн, эх хүний хувьд өнөөгийн ядуурал, үгээгүй ядуу байдалд үнэхээр сэтгэл өвддөг. Бас гадаа гарч эр, гэрт орж эм болон амьдралын хатуу нугачаанд нухлуулж яваа бүсгүйчүүдээ өрөвддөг. Бодит байдал дээр бүсгүйчүүд төрийн албанд зүтгэлээ ч өөрийнхөө дуу хоолойг удирдах шат, шийдвэр гаргах түвшинд хүргэж чадахгүй байгаа нь нэг талаар ажлаас хална гэж дарамталдагтай холбоотой. Хэдийгээр хэлье гэснээ хэлж чадахгүй яваа ч сэтгэл зүрхэндээ гунигтай л байгаа шүү дээ. Хамгаа барж, үр хүүхдээ өч төчнөөн сургууль төгсгөөд ч амьдралын баталгаа болж чаддаггүй өнөөгийн нийгэмд эх хүний сэтгэл үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зовнихгүй гээд яах юм бэ.

 
-Ямар ч зүйлд гарц байдаг. Харин бидний хувьд энэ ядуурлаас гарахын тулд яг яах ёстой гэж та боддог вэ?
-Ухаантай байх ёсой. Бид цагтаа дэлхийг эзлэж, байлдан дагуулж явсан ард түмний үр сад. Төр засаг бүсгүйчүүдээ дэмжиж, ард тмүмнийхээ дуу хоолойг сонсдог байх ёстой. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болж төрд суучихаад эргээд биднийг басамжлан доромжилж байна. Бид эвлэлдэн нэгдэж, амьд явах эрхгүй болж. Монгол хүн амьсгалах агаар, уух ус, гишгэх газаргүй болж. Эцсийн эцэст бидний энгийн ард түмэн энэ хөрс шороо, газар нутаг дээрээ л амьдарна. Харин хууль бусаар хөлжсөн энэ баячууд байдал эвгүйтэнгүүт гадагшаа гараад явчихыг хэн байг гэх юм бэ. Үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэгэхээр бид төлөөллөө зөв сонгож, эвлэлдэн нэгдэж чаддаг байх хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татаж чаддаг байх ёстой. Өнөөдөр ард түмэн маш том бас чухал хоёр зүйлээ алдчихаад байна.

 
-Юуг тэр вэ. Тодруулаач?
Үндсэн хуульд зааснаар байгалийн баялаг, засгийн эрх ард түмний мэдэлд байх ёстой. Энэ хоёроо төрийн нэр барьсан луйварчдаас эргүүлэн авч чадахгүй бол бид сүйрлээ л гэсэн үг.

 
-Яаж тэр вэ?
-Тэмцэл хийх ёстой. Тэмцэл маань үнэн үгтэй байх ёстой. Тэмцэл үнэн үгээр илэрхийлэгддэг юм. Тэрнээс биш хэн нэгнийг лоббидож, зусардаад тэмцэл хийж чадахгүй. Үр дүнд ч хүрэхгүй. Ард түмэн эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэн үгээ төрд хүргэх шаардлага тулгараад байна. Нөгөөтэйгүүр төлөөллөө маш зөв сонгох хэрэгтэй. Төлөөллөө сонгохдоо ард түмнээ гэсэн сэтгэлтэй, чадварлаг хүнийг сонгох ёстой л гэж боддог.

 


-Ингэхэд манай улсын хөгжлийн түлхүүр юу вэ. Уул уурхайгээд л шуурада байдаг. Сарны хөндий шиг газар нутагтай л үлдэх шинжтэй санагдахаар нэг л тиймхэн санагддаг болоод байна?

-Монголчууд уламжлалт арга, зан заншилдаа тулгуурлан хөгжлийнхөө хэтийн төлвийг тодорхойлох бодлогоо боловсруулах хэрэгтэй гэж би боддог. 21 зуунд уул уурхайн баялгаа ашиглах нь зөв ч, зөв хэрэглэхгүй бол болих хэрэгтэй. Өнөөдөр бид хөгжихийн тулд бус хоосрохын тулд баялгаа ухаж ашиглаж байх шиг байна. Бодлого боловсруулж хэрэгжүүлэх эрх мэдэлтэй хүмүүс нь буруу бодолтой байх юм бол өвгөдөөс өвлүүлсэн байгалийн баялаг маань бидний хөгжилд ямар ч нэмэр болохгүй. Чингисийн үеэс хадгалагдан үлдсэн баялгаа зөв зохистой хэрэглэж чадахгүй бол дараагийн үедээ үлдээчих хэрэгтэй л дээ. Заавал өнөөдөр барж дуусгах гэж байгаа юм шиг гадныханд баялгаа цөлмүүлэх шаардлага юу байна. Өнөөдөр Хятад улс том гүрний бодлогоор ажиллаж байна. Тэдэнд бид ноос ноолуур, төмөр, хар төмөр, зэс, нүүрс бүх юмаа алдаж байна.Тэд бусдын баялгийг авчихаад өөрсдийнхийгөө хадгалаад л, хав дараад байж байна. Тиймээс өнөөгийнх шиг утсан хүүхэлдэй болсон төртэй байгаа үедээ бид баялгаа хав дарахад ононо уу гэхээс алдахгүй. Цаг нь болоод залуучууд мань боловсролтой болоод, техник технологи хөгжөөд эх орноо гэх ирмүүн сэтгэлтэй удирдагчидтай болсон үед нөөцөө задлах нь хамгийн зөв шийдвэр болох байх л гэж боддог доо, би.

 
-Манай буланд голдуу эрчүүд л оролцож байсан юм байна. Цөөхөн бүсгүйчүүд уригдсаны нэг нь та. Тиймээс таны бүсгүйчүүддээ хандаж хэлэх чин сэтгэлийн үгийг сонсоод ярилцлагаа өндөрлөх үү?
– Эмэгтэйчүүд маань эр нөхрөө хайрлаж, дэмжин, урам өгдөг байх хэрэгтэй. Урам хайр, итгэл дээр соёолсон амьдрал цэцэглэдэг юм. Мөн бүсгүйчүүд маань үзэл бодлоо илэрхийлж сурах хэрэгтэй. Ирээдүй хойч үеийнхээ төлөө бид дуугарахгүй юм бол хэн дуугарах юм бэ. Бидний дуу хоолой, оролцоо дутснаас болж нийгэм “зэрлэгшиж” /хатуу хөтүү/ байна гэж би боддог. Монгол бүсгүй та ухаант хатдын үр сад. Та нар ухаантай шүү. Ядуурал хэрээс хэтэрсэн энэ цагт эмэгтэй хүний мяндсан ухаан төр засаг, айл өрх хаа сайгүй л чухал байна. Үгүйлэгдэж байна гэж хэлье дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car