Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна. Хохирогч талын өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсангүй. Улмаар шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
Хурлыг олон нийтэд нээлттэйгээр дамжуулж байна. Тодруулбал, Ийгл ТВ болон ТВ-9 телевиз үзэгчдэд шууд дамжуулах аж.
Харин өнөөдрийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрт байгаа нотлох баримттайгаа оролцоно гэж байсан ч ирсэнгүй. Мөн гол гэрчүүд ч ирсэнгүй. Шүүхийн Тамгын газраас Тахарын албанд албадан ирүүлэхийг даалгаад байсан ч ирээгүй байна.
Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.