Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны есдүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойнос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 11-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.