Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2015 оны есдүгээрр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.