antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 Comments are off

Өрхийн эмнэлгүүдэд гурван сая төгрөг олгоно

нийтлэсэн Admin

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай өчигдөр болсон. Шуурхай хурал дээр өрхийн бүртгэлийн дэвтэр шинээр олгох, Хан-Уул дүүрэгт төсөвлөгдсөн мөнгө хэрхэн зарцуулагдаж буй. Сууц өмчлөгчдийн холбооноос өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа зэрэг асуудал яригдсан юм. Энэ үеэр Хан-Уул дүүрэгт газрын маргаан их гарч байгаа учраас өнгөрсөн зургадугаар сард эхлэх байсан барилгын ажил өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн тухай. Мөн нэг иргэний газрын асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас гэр хорооллыг байртай болгох хөтөлбөр хойшлогдож байгаа талаар ярилаа. Түүнчлэн сүүлийн гурван жилийн байдлаар нийслэл хотод 100 гаруй өрх шинээр суурьшсан байдаг аж. Гэтэл өрхийн эмнэлгийн төсөв нэмэгддэггүй байна. Харин ирэх жил өрхийн эмнэлэгт зарцуулах мөнгийг нэмэх талаар нийслэлийн Засаг дарга мэдэгдлээ. Эхний удаад 1.5 сая, дараагийн удаад мөн 1.5 сая нийт гурван сая төгрөг өрхийн эмнэлгүүдэд нэмж олгох гэнэ. Түүнээс гадна өрхийн эмнэлэгт эмч хүрэлцээгүй байдаг аж. Тиймээс нэг өрхийн эмнэлгийг наанадаж хоёр эмчтэй байлгахаар болж байгааг хотын дарга хэллээ.

Д.СҮХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car