antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2015 Comments are off

Улаанбаатарт 16 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.


2015 оны есдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13хэм, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 96 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны есдүгээр сарын 08-наас есдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

8,10-нд нутгийн зүүн хагаст, 9-нд зарим газраар  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 8-10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ,  өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car