Хилэнц
Энэ ордны эрчvvд сэтгэл булаам, сэтгэлийн тэнхээ, эрч хvч, эрэлхэг зориг оюун ухаан бvрдсэн, бэлгийн амьдралд эрт ордог, шилдэг нууц амраг болдог хvмvvс. Тэд итгэлтэй сайн анд нөхөр бөгөөд өөрт нь тус болсон, хор учруулсан бvхнийг мартахгvй. Хилэнцийнхэн амьдралд олон дvрд тоглож, бvсгvйчvvдийн өрөвч зан, эхийн хайр, хардалт зэрэг сэтгэл зvйн бvхий л байдлаас нь өөртөө хонжоо гаргаж чадна. Сексээс бусад зvйлд зөөлөн, чин сэтгэлээсээ ханддаг, бvсгvйчvvдийн эрхшээлд орохоос айж тэднийг захирахыг хvсдэг, сэтгэлийг нь эзэмдсэн хойноо орхиод явж чадах хvмvvс. Сексийн эрч хvчтэй, хайр дурлалын олон талт харилцаанд байж чаддаг. Vнэндээ хилэнцийн ордны эртэй амьдрах хэцvv, эмэгтэй хvнээс их ухаан, тэвчээр шаардана. Тэрээр бvсгvйг хvчээр оронд оруулж ч, өмнө нь өвдөг сөхрөн гуйж ч чадна. Тvvнийхээр эр хvн ямагт эзэн байх ёстой. Тэд цэвэрч нямбай, ариун сэтгэлтэй бvсгvйд дуртай. Өөр хvнд бие сэтгэлээ зориулсан ч гэр бvлдээ хандах сайн хандлага нь өөрчлөгддөггvй учир нууц амрагтай болсныг нь эхнэр нь мэдэхгvй. Хилэнцийнхэн гоо vзэсгэлэн, залуу нас мөнх биш гэдгийг мэддэг, хөгшрөлтөнд эртнээс бэлтгэн, өтөлсөн хойноо “залуу хайр дурлал” худалдан авах хөрөнгө хуримтлуулж амждаг. Тэд 30 наснаас хойш юм уу, эсвэл хайртай хvн нь бие, сэтгэлийн бvх талаараа тvvнтэй санаа нийлж, цогц болж чадвал л итгэлтэй хань байна. Хилэнцийнхний нэг муу тал нь эдийн сонирхол “шунал”. Цөөнгvй хилэнц тооцоотой гэрлэдэг. Амжилтанд хvрэхийн тулд их хvч гаргах бөгөөд зvтгэл нь талаар өнгөрвөл уураа эхнэртээ гаргах нь олонтаа.
Нум
Нумын эрд од гаригс амжилт, алдар нэр, эд хөрөнгө, цуцашгvй зан ааш заяажээ. Тэд бvх зvйл, сексэд ч идэвхтэй, сэтгэлээсээ ханддаг, бодлоо шулуухан илэрхийлдэг. Гадаадын юманд дуртай тул гадаад хvvхэнтэй холбогдох нь олон. Жинхэнэ хайр дурлалд итгэн амьдралын турш эрж хайдаг. Нумын эрчvvд сайхан юм бvхэнд мэдрэмжтэй, амттай хоол идэж, сайхан хөгжим сонсч, наранд шарж, байгальд амрах дуртай ч хамгийн дуртай зvйл нь гоо vзэсгэлэнтэй ухаалаг, залуу бvсгvйтэй хамт байх явдал. Нумын эр таалагдсан бvсгvйтэйгээ дотно харьцаанд орох гэж яардаг ч бvсгvй нь татгалзвал сэтгэлээр их унахгvй. Тэр өндөр ёс суртахуунтай, хурц ухаантай ч vнэнийг палхийтэл хэлчихдэг гэмтэй. Нумынхан сайн нөхөр байж чухал зөвлөгөө өгч чадна. Төрөлхийн өөдрөг vзэл, наргианч зан нь хайр дурлалд ч илэрнэ. Дурламтгай, эмэгтэйчvvдийн бие хvний нь мөн чанарыг тэргvvнд vзэж биеийн гоо сайхныг ухааны дараа vнэлнэ. Нумын эрийг сонгосон бvсгvй халуун дулаан сэтгэл, хайр хvртэх болно. Тэд эмэгтэйчvvдийг өөртөө анхаарч, сайхан хувцаслахыг таашаах тул тvvний шулуухан боловч ядаргаатай зөвлөгөөг тэвчин сонсох нь гэр бvлийн эв эеийг хангах тvлхvvр юм. Санаа нийлээгvй юм уу худал зvйлийг шуудхан хэлчих төдийгvй эхнэрээ эзгvйд өөр хvнтэй унтсанаа ч ярьж магадгvй нь угаасаа vнэнч шударга зантайдаа ингэж байгаа болохоос эхнэрээ гомдоох гэсэндээ биш. Нумын ордны эрс хоёр янз бөгөөд сексийн “илvvдэл” дур хvслээ нэг хэсэг нь уран бvтээл, ажлаар, нөгөө хэсэг нь өдөрт нэг амраг сольж нөхнө. Олон амрагтай байсны эцэст тэр ухаалаг, боловсролтой, соёлтой бvсгvйг сонгодог. Тэдэнд секс дангаараа биш, шинэ хvнтэй харилцах vйл явц сонирхолтой байдаг тул эхнэрээ араар тавих нь бий. 35 наснаас хойш “томоожиж” сайн хань болно. Тэд vнэн сэтгэлийг худал хуурмагаас ялгахгvй байх нь элбэг бөгөөд эхэлсэн ажлаа бvрэн дуусгаж чаддаггvй дутагдалтай. Нумын эр төгс төгөлдөр хайр байдаггvйг ойлгож, амьдралд эд хөрөнгөний асуудлыг орхигдуулж болохгvй гэдгийг санаж явах хэрэгтэй юм.
Матар
Энэ ордонд төрөгсөд vнэнч шударга, сахилга баттай, болгоомжтой. Тэд элдэв зангvй, зөөлөн хvн мэт харагдах бөгөөд зорилгодоо хvрэхээр тэвчээртэй зvтгэдэг. Матрынхан хvссэн, зорьсондоо хvрлээ гэж бодсон хойноо, vеийнхнээсээ оройтож гэрлэнэ. Тvvний хувьд гэр орон их чухал, эцэг эхдээ хайртай. Тиймээс матрын эртэй хувь заяагаа холбох хvсэлтэй бvсгvйчvvд ээж аавд нь таалагдах, таалагдсан ч болж өгвөл тусдаа амьдрахыг хичээх хэрэгтэй. Гаднаасаа ичимхий бvрэг мэт харагдавч цаанаа оргилсон сэтгэлтэй улс. Тэдний сексийн мэдрэмж, чадавхи өтөл насанд нь ч сайн байна. Тэр өөрийн мэдрэмжээ vгээр илэрхийлэх чадвар сул тул дуугvй байгаа нь дургvй байна гэсэн vг биш. Бvсгvй хvний аж ахуйч зан, оюун ухаан, мэдрэмжийг vнэлдэг, эхнэртээ vнэнч. Эмэгтэйтэйгээ хоёул ижил хэмжээнд сексийг мэдэрвэл аз жаргалтай байх тул сэтгэлгvйгээр оронд орно гэж бараг vгvй. Тиймээс хайртай хvнтэйгээ сэтгэл зvйн бvрэн дvvрэн харилцаатай байвал араар нь тавихгvй. Тvvний хvсэл тачаалд бие, сэтгэл хоёр ижил байр суурьтай нэгэн цогц бөгөөд сексээс ямагт сайхан зvйлийг хvсэмжилж байдаг. Сул тал нь ирээдvйнхээ төлөө хөрөнгө хуримтуулж чадахгvйдээ байнга санаа зовдог явдал. Сексийн хувьд бvрэн таашаал авахад саад болдог зvйл нь сэтгэлээр амархан унамтгай, элдэв асуудалд их санаа зовдгоос болдог.
Загас
Загасны ордны эрчvvд юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй, мөрөөдөмтгий, ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй хvмvvс бөгөөд шударга сэтгэлийг vнэлдэггvй, бусдын хvсэл сонирхлыг харгалзан vздэг, шашинд шvтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу талтай. Загасны эрс зөвхөн өөртөө зориулан бодож олсон бяцхан хуурмаг ертөнцдөө амьдардаг нь бусдын уцаарыг хөдөлгөнө. Тэд өөрийгөө сэтгэл зvйн хувьд ямагт боловсруулахыг хичээж байдаг ч сексэд хvйтэн, хөлдvv, хамтрагчдаа сэтгэл тавих нь ховор. Тэд бусдыг захирч, эрхшээлдээ байлгадаг эмэгтэйтэй хамт амьдарч, өөрийнхөө өмнөөс аливааг шийдvvлэх дуртай бөгөөд хувийнхаа л юманд анхаарч гэр бvлийн болон бусад асуудлыг эхнэртээ даатган орхидог. Тиймээс энэ ордны хvнтэй ханилсан эмэгтэй хоёр хvний өмнөөс ярьж, ажиллахад бэлэн байх хэрэгтэй. Загасны эртэй хамт амьдрах нь эсвэл маш ончтой, эсвэл тун аз жаргалгvй байна. Тэд эхнэртэй байлаа ч ганцаардлыг тод мэдэрдэг. Сексийн тухай ярих дуртай, олон хvvхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг. Учирч байсан эмэгтэйчvvд тvvнийг удаан дурсан санадаг бол тэр өөрөө амархан мартаж орхидог гэмтэй. Загасны эрчvvд vvлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээх хэрэгтэй. Мөн аль болох зохион байгуулалттай байж өнөөдрөөрөө амьдарч сурвал сайн. Сексийн амьдралдаа илvv гал дөлтэй хандах нь тэдэнд анхааруулах чухал зvйл юм.
Хумх
Хумхынхан ухаалаг, санамсаргvй явдалд дуртай бөгөөд аар саар зvйлийг анзаардаггvй, зорилгодоо хvрэхээр шаргуу тэмцдэг, дvрслэх бодох, зохион бvтээх чадвартай, зөн совинтой. Тэд янз бvрийн хvрээний найз нөхөдтэй ч, хийсэн алхмыг нь ойр тойрныхон нь тэр бvр сайшаадаггvй. Байнга шинэ найз нөхөд, шинэ харилцааг эрж байдаг учир найз бvсгvйгээ сольж, гэр бvлээс гадуур харилцаа холбоо тогтоосноо ёс зvйд нийцэхгvй гэж vздэггvй. Шинэ харилцаа, мэдрэмж хайдаг ч эцэст нь анхныхаа сонголт дээр эргэн ирдэг учир сэтгэл хоёрдох нь элбэг. Эхнэр автлаа удах боловч нэг сонгосон бол бараг салахгvй. Нууц амрагаасаа харилцаагаа тасалсан ч нөхөрсөг байх бөгөөд бэлгийн замбараагvй амьдралтайд тооцогдоно. Бvсгvй хvнд сэтгэлээ илэрхийлэхгvй уддаг ч өөрийг нь хайрлаж байгааг мэдвэл эелдэг, халамжтай болно. Тэр бvх л зvйлийг шинжилж, шvvмжилж байдаг тул тvvнтэй амьдрах хэцvv. Тvvнийг завхайрлаа гэж зэмлэвэл өөрийгөө зөвтгөх гэж оролдохгvй харин огт тийм зvйл байгаагvй ч байсан мэт vлгэр зохион ярина. Тэд мөнгөнд ухаалаг биш тул эхнэр нь арвич, гамтай хvн байх хэрэгтэй. Тvvнтэй амьдрахаар шийдсэн эмэгтэй орондоо хvссэн бvхнээ хийхийг нь зөвшөөрөх хэрэгтэй, тэд нэг зvйлийг нэг л удаа туршиж vздэг тул сексийн элдвийн хvнд байдлыг ахин шаардахгvй. Тэд амьдралын чухал зvйл нь секс биш гэр бvлээ халамжлах явдал гэж vздэгээс эхнэр нь сэтгэл ханамжгvй байдалд орох нь бий. Тэвч тэд эмэгтэй хvнийг өөрөөсөө доогуур гэж vздэг, эхнэрийнхээ сексийн ханамжгvй байдалд санаа зовохгvй. Тэд мөнгөө зөв зарж, амьдралд бодитой хандаж сурвал аз жаргалтай болно.
Хонь
Од гаригс энэ ордны эрэгтэйг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор шагнажээ. Тэд аливаад манлайлагч байх эрмэлзэлтэй, өөртөө хайртай хvмvvс. Хонины эрсийг бvдэг гэрэл, зөөлөн хөгжим амархан өдөөх бөгөөд хайр сэтгэлийн адал явдлыг эрэлхийлж, шинэ сонин байрлал сонирхдог тул тэдэнд сексэд янз бvрийн туршилт хийхээс айдаггvй эмэгтэйчvvд тохирно. Ганцхан хонины эрчvvд л хайртай хvvхэн рvvгээ өдрийн аль ч хамаагvй цагт утасдаж, нууц болзоогоо санаанд оромгvй газар хийж чаддаг. Дурлал сексийн хурц мэдрэмж биш харин тvшигтэй ханьтай болохыг хvссэн бvсгvй тvvнээс холхон байвал зохино. Тэрээр нэг хvнийг чин сэтгэлээсээ хайрлавал олон хvvхэнд анхаарлаа хандуулдаггvй ч жинхэнэ хайртай бvсгvйгээ олоогvй бол хэдэн ч хvнтэй зэрэг явалдаж чадна. Сэтгэлт бvсгvй нь өчvvхэн төдий бодлогогvй алхам хийх л юм бол сэтгэлийг нь хөргөдөг. Тэдэнд сексийн vйл явц нь чухал болохоос, хvн нь сонин биш. Тэгээд ч тэд ичимхий, бvрэг эмэгтэйг дур тавиулж чадсанаараа бахархдаг. Хонины эрчvvд хартай, эхнэр нь өөр эрийн зvг харахыг мэдэх л юм бол дуусаа гэсэн vг. Энэ нь олон эмэгтэйд хэцvv боловч тэд эхнэртээ бэлэг өгч, гэрлэсэн өдрөө марталгvй тэмдэглэдэг. Харин санхvvд нь тооцоо бодож эхлэх юм бол тэрээр аймшигтай уурлаж салж ч болзошгvй. Тэд гэрийн эзэн бол би, бvхнийг мэдэх ёстой гэсэн бодлоор амьдралд ханддаг, тэгээд ч ухаалаг мөртөө сайн гэрийн эзэгтэй байх эмэгтэйг сонгоно. Хониныхон хэт бие тоосон байдлаасаа салж, эхэлсэн ажлаа дуусгаж сурах нь чухал юм. Тэгээд ч vргэлж, бvх зvйлд тэр ганцаараа ялагч байх ёсгvй гэдгийг ухаарах хэрэгтэй.
Vхэр
Vхрийн ордны эрс гэнэтийн өөрчлөлтөд дургvй, залхуу, өөртөө хангалуун хvмvvс. Тэд зөрvvд, тайван, барагтай уурладаггvй ч нэг уурлавал замдаа таарсан бvхнийг устгаж мэдэх тул ийм vед нь холхон байх хэрэгтэй. Секс тvvнийг ядраана гэж байхгvй харин ч амраадаг учир ханатлаа их уддаг, сексийн чадавхидаа сэтгэл хангалуун явдаг. Үхрийнхэн тэгтэл дурлана гэж vгvй ч хэрвээ хэн нэгнийг өөртөө тохирно гэж бодсон л бол хvссэндээ хvртэл шантрахгvй зvтгэнэ. Гэхдээ тэд эмэгтэй хvнийг хvсэл хангах хэрэглvvр биш “хvн” гэдгээр хvлээн авдаг сайн талтай. Үхрийн эрд сексийн чанар илvv чухал ч тоог бас харгалзан vздэг. Тэр эхнэртээ од сарыг амлахгvй ч санхvvгийн хувьд найдвартай нэгэн. Ийм эрсийн эхнэр нь нөхрөө их ажилладаг тул сайтар амрах хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Үхрийнхэн нэг л “vгvй” гэсэн бол гvйцээ, энэ vед нь элдвийг шаардвал аймшигтай уурлана. Тэднийг энхрийлэл, эелдэг vг тайвшруулдаг. Тэд гэр орондоо дуртай, байгальд амрах сонирхолтой, эрvvл чийрэг биетэй, итгэлтэй сайн нөхөр. Хайртай хvнээ аз жаргалтай байлгахын тулд бvхнийг хийдэг учир тvvнтэй учирсан эмэгтэй улам залуужиж, тvшигтэй байдалд амьдарна. Гэсэн ч тэд хувийн эрх чөлөөнд дуртай, аливааг өөрөө мэдэж хийдэг, хайртай хvндээ эелдэг зөөлөн vг хэлэхийн оронд vнэтэй бэлэг авч өгнө. Сексийн vед бvсгvйгээсээ идэвхтэй байдал шаардах бөгөөд нэг шөнө ганц удаа хурьцал хийх нь тvvнд хангалтгvй тул олон удаа хийх хvслийг нь хорьж хэрэггvй. Тvvний хувьд өөрт нь хэлсэн шvvмжлэлийг хvлээн авч, сексэд тоон биш сэтгэлийн талыг нь тvлхvv анхаарч сурах нь чухал юм.
Хамтатгах
Тэд хоёрдмол шинж чанартай, хэнээс ч ухаантай боловч сэтгэл тавгvй vедээ алдаа хийх нь их. Сэтгэл санааны байдал нь тvргэн өөрчлөгдөхийг зvрх сэтгэл нь бvхэлдээ өөрчлөгджээ гэж бvv бод. Тэр төрөлхийн олон талын сонирхолтой, хэт ёсорхуу, засдаг зантай. Олон эхнэртэй эрсийн ихэнх нь хамтатгахын ордонд төрсөн байдаг. Учир нь тvvний дотор өөр өөр хvний шинж чанар орших бөгөөд vvндээ тохирч амьдрахад нь олон бvсгvй хэрэгтэй. Тэд хэт мөрөөдөмтгий, амьдралд байхгvй дvр сэтгэлдээ бvтээчихээд тvvнээ олж авах гэж зовдог. Номонд гардаг, хvмvvсийн ярьдаг шиг янаг хайрын ухаангvй явдал тvvнд байхгvй, тэр сексэд тийм идэвхтэй биш, шөнө ганц удаа хурьцчихаад шууд унтаад өгөх нь элбэг. Энэ нь бэлгийн чалх муутайдаа биш, тэр vеийн сэтгэл санааны байдлаас болдог. Тухайн өдөр секс сайхан санагдвал гайхамшигтай амраглаж чадна, сэтгэл санаа нь тааруухан бол гvйцээ. Үнэндээ тэр амьдралд ч, сексэд ч идэвхгvй байдлыг сонгох бөгөөд манлайлагч байхыг их хvсдэггvй. Тvvнд яг өөртэй нь адил ухаалаг бvсгvй хэрэгтэй. Хэрвээ эмэгтэй нь тvvнд хайртай бол гэр бvл болсноор олон сайхан зvйл олж авах ч зvрх сэтгэлийн нь гvнд орох гэж чармайх хэрэггvй. Хамтатгахын эрс тийм ч хартай биш, сонгосон бvсгvй нь сонирхолтой хэвээрээ байвал өөр хvvхэн хайхгvй. Гэвч тvvний хоёрдмол шинж чанартайг мартаж болохгvй. Тийм ч учраас гэр бvлээс гадуурх сексийн холбоо заавал гарч ирдэг. Төрөлхийн нийтэч, бусдад таалагдах хvсэлтэй тул гэрлэхээрээ зочин хvлээж авах, гэрийн ажил хийх дуртай. Тэр шалдар булдар зvйлд цаг алддаг учир нэг зvйлд анхаарлаа төвлөрvvлж сурах нь чухал. Тэд ямагт өөртөө задлан шинжилгээ хийж, оюуны их ачаалалтай байдаг тул сайн амрах, ялангуяа байгалийн сайханд зугаалах хэрэгтэй. Мөн өөрт заяасан оюуны их чадварыг зохих зvйлд нь зөв зарцуулж сурвал сайн.
Мэлхий
Мэлхийн ордыг сар жолоодох бөгөөд тэрээр дөрвөнтээ өөрчлөгддөг тул тэр vед төрсөн хvмvvсийн сэтгэл санааны байдлыг ч өөрчилдөг. Мэлхийн эрчvvд мэдрэмтгий, бvрэг, шударга, дvрслэн бодох чадвар сайтай. Тэд амжилтанд яардаггvй, яст мэлхий адил аажуу явдаг ч зорьсондоо заавал хvрдэг. Мэлхийн эр бусдаас эелдэг зөөлөн сэтгэл хvсдэг, өөрөө өөртөө ширvvн шvvмжлэгч байдаг тул бусдын шvvмжлэлд их эмзэг. Амьдралд тохиолдсон сургамжит явдлыг мартдаггvй, хамгийн дотны хvнтэйгээ ч хувийнхаа асуудлын талаар ярихгvй. Тэдний нууцыг сонсоно гэдэг бvтэшгvй, тэд хөдөлмөрч, арвич, хариуцлагатай, тохилог орчин, аялалд дуртай. Сексийн хувьд замбараагvй байдаг ч хэрвээ хайртай бvсгvйгээ өөрийг нь мэхлэхгvйд итгэвэл маш vнэнч байна. Хурьцлын чадавхи өндөртэй, удаан vргэлжлvvлж чаддаг, энэ vедээ ёс зvйн хэм хэмжээг ч дагадаггvй. Мэлхийнхэн ээжтэйгээ дотно тул тvvнтэй гэрлэхийг хvссэн эмэгтэйчvvд ээжтэй нь сайн харилцаатай байх нь чухал. Гэргий болгох бvсгvйдээ тавих шаардлага өндөр, эмэгтэй хvн тvvний хайр сэтгэлийг өөрөө олж авах ёстой гэсэн зарчимтай тул туйлбартай, уйгагvй хvvхнvvд л амжилтанд хvрнэ. Мэлхийнхэн ажилдаа их хvч, сэтгэл зарцуулдаг шигээ сексэд ч бvхнээс илvv байх хvсэлтэй, гэр орондоо хайртай, алсыг бодож мөнгө хураадаг. Гэвч тэдэнтэй суусан хvvхнvvд зvрх сэтгэлийг нь бvрэн эзэмдэж чадахгvйдээ харамсах нь бий. Учир нь энэ ордны эрчvvд эхнэрээ олон татвар эмтэй хааны хатан шиг байхыг шаардана. Тэд өөрөөс нь илvv юм, хариуцлага шаардахгvй, хvссэн vед нь уулзахад бэлэн байх залуу, сайхан бvсгvйчvvдтэй харилцаатай байна. Хайр дурлалд зальжин тул дэлхийн гоо бvсгvй ч өвөрт нь орж магад. Тэд голдуу наснаасаа залуу харагддаг, залуучуудтай харьцах дуртай, өтөлсөн ч сэтгэл нь залуугаараа байна. Архинд амархан автаж болзошгvй тул архи ихтэй орчноос хол явах хэрэгтэй. Тэд шvvмжлэлд эмзэглэхгvй, нийтэч байх, хэрэгтэй vед “vгvй” гэж хэлж сурах нь чухал.
Арслан
Энэ ордныхонд нар тусалж, эрх мэдэл амжилтанд хvрэхэд нөлөөлөх бөгөөд тэд төрөлхийн захирах дуртай удирдагч. Тэд эрч хvч, нөхөрсөг зан, халуун дулаан харьцаа гээд олон сайн талтай, “нvцгэн” сексээс сэтгэлийн холбоог илvvд vзнэ. Харамсалтай нь хэт бардам зан нь өндөр амжилтанд хvрэхэд саад болдог. Гэрлэхдээ сексээр биш сэтгэлээр тохирох хvнийг хайж, хувь заяагаа холбохын өмнө vнэнч эсэхийг нь өндөр шалгуураар шалгадаг. Ихэнхдээ энэ нь хvссэн vр дvнгээ өгөлгvй ганцаар vлдэх боловч энэ нь тvvнд хэцvv биш. Хэдий тийм ч тэд их эмзэг, амархан хямардаг. Энэ ордны эртэй амьдрахыг хvссэн хvн давуу талыг нь магтан урамшуулж байх хэрэгтэй. Арслангийнхан асар хартай, эхнэрт нь аятайхан хандсан эрэгтэйг алж ч мэдэх тул эхнэр нь хэнтэй ч аальгvйтэж болохгvй. Ядаж нvдэн дээр нь… Эхнэр нь сэтгэлд хvрэхгvй бол нууц амрагийн эрэлд гарах бөгөөд бvсгvйнх нь хайр дурлалын урьдын явдлууд галзууртал уурлуулна. Тvvнд таалагдъя гэвэл хvссэн бvхнийг нь биелvvлж, надад хамгийн чухал нь чи гэж итгvvлэх хэрэгтэй. Арслангийн эрс сексийн хувьд бvхнийг мэддэг, чаддаг гэсэн сэтгэгдэл төрvvлэхийг хичээдэг ч vнэн хэрэгтээ өөрийнхөө чадавхид их эргэлздэг, vvнийг нь хэн ч мэдэх ёсгvй гэж vздэг. Залуудаа олон хvvхэнтэй холбогддог нь дурламтгайдаа биш нэг шөнө хэдэн удаа хурьцаж чадах гэх мэт өөрийнхөө чадварыг мэдэх гэсэн биеийн тамирын дасгал маягтай юм. Хэдийгээр тэр өөрийгөө сексийн “агуу чадвартан” гэх боловч бодит байдалд тэр ердийн дундаж эр. Хурьцал нь амжилтгvй болоход санаагаар унаж сэтгэл мэдрэлийн өвчин, тvр зуурын сулралд хvрч болзошгvй. Энэ айдсаас гарахад нь тvvнийг сайн ойлгодог, итгэлтэй эмэгтэй тусална. Нас ахих тусам итгэлтэй хань болох бөгөөд бусдын дэргэд тvvнийг амиа бодсон гэж зэмлэж болохгvй. Арслангийн эрчvvд биеэ тоох өвчин, бардам сэхvvн зан, шvvмжлэл сонсож чаддаггvй байдлаасаа салахыг хичээх хэрэгтэй.
Охин
Охины ордны эрчvvд урт настай, хурц мэдрэхvйтэй, болгоомжтой, хараат бус, зөвхөн өөртөө л найддаг. Тэд бvсгvйнхээ гадаад байдал дахь өчvvхэн зvйл, бяцхан алдааг ч шинжилж, шvvмжилж байдгаасаа болж сексийн таашаал авдаггvй. Олонх нь секс бол vр удмаа vлдээхэд л хэрэгтэй зvйл гэж vзэх бөгөөд ганцаараа байх дуртай, бvсгvй нь хvсч байгаа учраас аргагvйн эрхэнд секс хийх нь бий. Гадаад төрх нь сэтгэл булаам, нямбай харагддаг ч олон хvний дунд байх дургvй. Голдуу дунд зэргийн нуруутай, ажлын чадвар өндөртэй. Найз нөхөд ойр дотны хvмvvсээ их шvvмжилдэг ч чухал зөвлөгөө өгч чадна. Ажилд ч сексэд ч тvvнээс хvчээр юм хийхийг шаардах хэрэггvй. Тэд хэдий дурлаж байсан ч бvсгvйнхээ ганцхан дутагдлыг хараад гэрлэхээ больж ч мэдэх тул сээтэгнэл, аальгvйтлээр анхаарлыг нь татаж чадахгvй. Охины эрчvvд ганцаараа байж чаддаг, харин нэгэнт гэрлэхээр шийдвэл гэр бvлээ сайхан амьдруулна, бараг салахгvй. Олон хvvхэдтэй болох гэхгvй, хvvхэддээ хайртай ч vvнийгээ тод илэрхийлэхгvй. Тэд оройтож бэлгийн амьдралд ордог, хамтрагчаа бие хvн биш мэдрэмжээ хуваалцах “объект” гэж vздэг, голдуу анх учирсан бvсгvйтэйгээ гэрлэдэг. Төрөлхийн уян хатан хvн учраас эхнэр нь хvссэнээрээ “хvмvvжvvлэх” боломжтой. Тэд сексийг хэрэгтэй зvйл гэдэг ч жинхэнээсээ тачааддаггvй. 40 гарсан хойноо сексийн амт шимтийг мэдэрч олон жилийг дэмий vрсэндээ харамсан өтөл болтлоо сексийн харьцаанд байж чадна. Тийм ч учраас нас тогтсон хойноо гэр бvлээсээ гадуур холбоо тогтоох нь залуу байснаасаа ихэснэ. Тэд олны өмнө ил хэлсэн шvvмжлэл хvнийг гомдоодгийг ойлгож бусдыг хэт шvvмжлэхээ болих хэрэгтэй. Амьдралын баяр баясгалантай байж, биеэ хэт барилгvй, айдас болгоомжлолоос өөрийгөө чөлөөлж чадвал жинхэнэ жаргалыг мэдэрнэ.
Жинлvvр
Одон гаригс энэ ордонд төрөгсдийг дурламтгай, хvчтэй мэдрэмжтэй, задлан шинжлэх чадвартай, урлагт ойр байхаар төрvvлжээ. Тэдний сэтгэл санааны байдал тvргэн өөрчлөгддөг, амьдралын их эрч хvч нь гэнэт ядаргаатай лазан байдлаар солигддог, сэтгэл санаа нь тэнцвэртэй vедээ төгөлдөр сайхан мэдрэмжтэй байна. Тэрээр аливаа зvйлээс жинхэнэ гоо сайхныг олж чаддаг ч алсын хараатай хvн биш. Тэдний бvсгvйчvvлд хандах хандлага нь гоёмсог зvйлийн цуглуулга мэт санагдана. Тэр өөрийгөө ч мартан бусдын таашаалд нийцvvлэх гэж хичээдэг ч дургvй зvйлийг нь хийлгэх гэж хvчээр тулгахыг тэсвэрлэхгvй. Жинлvvрийн эрчvvд сэтгэл татам, аятайхан төрхтэй тул хvvхэнд таалагдах гэж хvч гаргадаггvй. Харин гэр бvл, хурим дээр тулахад шийдэж ядан эргэлздэг тул бvсгvй шийдвэртэй vг хэлэхгvй бол суухгvй. Энэ ордны эрс сексийн хvсэл сонирхол ихтэйд орох бөгөөд бэлгийн дур буурах, сулрах явдал бараг тохиолдохгvй, чадавхи өндөртэй боловч тvvнийгээ бvрэн ашигладаггvй. Жинхэнээсээ аз жаргалтай байхын тулд ханиа болгоомжтой сонгох шаардлагатай. Үгvйдээ л сексийн хэрэгцээг нь бvрэн хангах хvн байхгvй бол гэр бvлээс гадуурх явдал, хэрvvл тасрахгvй, сэтгэлийн дарамтанд ордог. Тэд бvсгvй хvнтэй танилцангуут унтахыг хvсдэг, насан эцэслэтлээ сексийн чадавхитай байна. Бvсгvйг гомдоохгvй гээд харилцаагаа эхэлж тасалдаггvй, гэвч залхам хуучин харилцаа нь цагаа олж холбоогоо таслахаас ч уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Сексийн урлагт тийм чадварлаг биш ч тоон амжилт нь ямар ч эмэгтэйг гайхашруулдаг. Тэр сексийн сайхан оршил хийж, бvсгvйгээ удаанаа илэн таална. Жинлvvрийнхэн сонирхол ижилтэй, санхvvгийн хувьд хамтран зvтгэгч эмэгтэйтэйгээ сайн тохирно. Сайн аав боловч эхнэртээ хvvхдээсээ илvv ханддаг. Ижил хvйстэнтэйгээ явалдагчдын ихэнх нь энэ ордных байдаг нь жинлvvрийнхнийг хvсэл тачаалаа зохих хэмжээнд барих шаардлагатайг харуулна. Тvvнчлэн vргэлж бусдын таалалд нийцvvлэх биш өөртөө анхаарал хандуулж, жаахан хатуу байж сурах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
Comments are closed.