antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2015 Comments are off

Тасганы овоо орчмын цэцэрлэгт хүрээлэнг баасан гарагт ашиглалтад оруулна

нийтлэсэн Admin

tosganiiovoohureelen“Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс, усалгааны ялгаатай нөхцөлүүдийг ажиглах, харьцуулах, туршлага хуримтлуулах зорилгоор загвар төслийг хэрэгжүүлж дууслаа. Загвар төслийн хүрээнд иргэдийн амарч, зугаалах эрүүл, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчмын 1,7 га талбайг “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж албан ёсоор ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байна. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт 5 төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан 1073 м2 явган замтай, хаалгатай иж бүрэн ногоон орчин болгон тохижуулсан байна.

Энэхүү загвар төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийн төрлийг тодорхойлох, тогтмол усалгаатай, усалгаагүй, бордоотой, бордоогүй зэрэг өөр хоорондоо ялгаатай орчинд хотын ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж болох талаарх судалгаа, туршилтууд гүйцэтгэгдсэн юм. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г 2015 оны есдүгээр сарын 4-ний Баасан гарагийн 11:00 цагт нээж, ашиглалтад оруулна.

Тус арга хэмжээний үеэр нийслэлчүүдийн түүх, соёлын үнэт зүйлсийн нэг болох Тасганы овоог хүндэтгэх шашны зан үйл, сүсэгтэн олны итгэл, бишрэлийг бадраах ном хурах ёслол үйлдэнэ. Цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулснаар нийслэлийн ногоон байгууламж нэмэгдэж, өнгө үзэмж сайжирч, иргэдэд амрах зугаалах таатай орчин бүрдэхээс гадна ямар төрлийн мод ургамал ямар хөрс, ус, бордоонд, цаг агаарын нөхцөлтэйгээ зохицон ургаж болохыг турших боломж олгож байгаагаараа онцлог юм гэж Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car