antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2015 Comments are off

Өнөөдөр попын хаан Майкл Жексон мэндэлжээ

нийтлэсэн Admin

jeksonДэлхийд домог болсон попын хаан алдарт дуучин Майкл Жексоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнийг манай гариг дээр мэдэхгүй хүн гэж байхгүй. Тэрээр 1958 оны наймдугаар сарын 29-ний өдөр Индиана мужийн Гэри хотод төржээ. Афро-америк гаралтай ажилчин гэр бүлийн 10 хүүхдийн найм дахь хүү болон мэндэлсэн юм. Майкл есөн настайдаа төрсөн ах, дүү нартайгаа хамтарч, “Жексоны 5” нэртэй хамтлаг байгуулж, Харлемын Аполло театрт анх удаа тайзнаа гарч байсан түүхтэй. Энэ мөчөөс эхлэн попын домогт дуучны урлагийн гараа эхэлсэн. Гэвч дэлхийн домог, попын хаан маань 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос Анжелес хотод зуурдаар хорвоог орхиж, хайртай гэр бүл, дэлхийн олон олон үнэнч шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудсан юм.

Алдарт дуучин Майкл Жексон мөнх бусыг үзээд гурван жил өнгөрч байгаа ч түүнийг шүтэн бишрэгчид нь одоог хүртэл санан үгүйлсээр байгаа. Түүний гаргасан амжилтууд хөгжмийн ертөнцийн оргилд нь хүрч чадсан, бөгөөд дахин давтагдашгүй нэгэн билээ. Уран бүтээлийн ид цэцэглэлтийн үедээ нийт 750 сая дууны цомгоо дэлхийн өнцөг булан бүрт худалдаалж чадсан байна. Тэрээр хөгжмийн нэр хүндтэй 350 гаруй шагнал хүртсэнээс Грэммийн шагналыг нийт 15 удаа хүртэж байсан хамгийн алдар ,нэр нь цуурайтсан дуучин юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car