antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2011 Comments are off

Сонгууль дөхлөө, одоо л ард түмэндээ хайртай больё оо

нийтлэсэн Admin

Эрх баригч намууд  хариуцлагатай, ханатай, үлгэрлэн дагуулж баймаар юм.

Бодлого нь зангарагтай, хэрэгжүүлж байгаа зүйл нь ч далайцтай, гаргасан санаачилга нь хүртээмжтэй, өргөн хүрээтэй байвал арай л өөр шүү  гэж  иргэд хүлээн зөвшөөрнө өө дөө. Гэтэл Монголын  голлох хоёр нам нэг нэгнээсээ ялгарах зүйлгүй шахам болжээ.
МАН сонгууль болохоор ард түмнээ гэнэт санаж нойрноосоо сэрсэн.  Хөөх 2008 оны сонгуулиас хойш гурван жил болох гэж байна, сонгууль дөхлөө нөхдөө , ард түмнээ сонсоё гээд пижигнэцгээсэн. Өмнө нь юугаа хийцгээж  байсан юм. Сонгуулийн хугацаа ойртохоор л чих нь зөөлрөөд, ард түмнээ сонсдог болж жүжиглээд л. Зарим нэгэн нь түүнд нь уярч “Ээ хөөрхий минь бас хүрээд ирж овоош дээ”  гэж молигодуулж сууна.
Аймаг болгон руу  баг томилоод УИХ-ын гишүүд, сайд нараа заавал явна шүү гэж үүрэгдээд л манаргаад байсан. Уг нь эрх баригч нам сонгуулиар ялалт байгуулсныхаа маргаашнаас л ард түмнээ сонсох аянаа эхлүүлээд, санаа бодлыг нь сонсоод, ажил хэрэгтээ тусгахаар бол хэрэгжүүлээд явмаар даа. Гэвч сонгууль дөхөхөөр л гэнэт ард түмэндээ хайртай болж, хүүхэд хуурч байгаа юм шиг аяглаж суугаа нь хөөрхийлөлтэй.
Өнөөдөр технологи хурдацтай хөгжиж байна. Заавал аймаг бүрээр, жил болгон ард түмнээ сонсоё гэсэн аян өрнүүлж сүр дуулиан болголгүйгээр онлайнаар, утсаар, мессежээр гээд дөрвөн жилийн турш иргэдээ сонсч болно шүү дээ. Ийм аргуудыг улс орнууд аль хэдийнээ нэвтрүүлчихээд байгаа даг.
Ард түмнээ сонсоё гээд хөдөө орон нутагт очихоор нь дандаа намын гишүүд нь цуглардаг аж. Жирийн иргэд үгээ хэлэхээр очих нь дэндүү ховор. За даа мань мэтийг очвол тоож сонсох ч үгүй биз, аягүй бол ардчилал дэмждэг хүн юугаа хийж яваа юм гээд, тагнуул шиг хардах байлгүй гэж хөдөө амьдардаг хамаатны маань ах хуучилж суусан. Хөдөө амьдардаг малчин хүртэл “Ингэж ард түмнээ сонсоё гэж худлаа шоудахаа болих хэрэгтэй ш дээ. Бид ямар мал биш дээ. Малчид чинь бүгд утастай болсон хөө. Саналаа өгөөрэй, ямар асуудал байна гээд хандвал нэг удаа мессеж бол биччихтэйгээ шүү ” гэж шүүмжилж суусан.

Намын удирдах аппаратынхан жирийн малчнаас дор сэтгэж, сэтгэлгээний хоцрогдолд  орсон нь харагдаж байна. Ард иргэдтэй нүүр тулан уулзах шаардлагатай байдаг юм бол сонгуулийн маргаашнаас аянаа эхлүүлж байвал арай л үнэмшилтэй санагдана даа.

АН ч бас ялгаагүй. МАН-ынхан Ард түмнээ сонсоё гэсэн аян эхлүүлэнгүүт бид хоцорчихлоо, ард түмнээ сонсдоггүй гэж хэлүүлнэ гэж эмээсэн ч юм уу “Монгол хүн-2020” гэсэн хөтөлбөр хэлэлцүүлнэ гээд орон нутгаар баахан давхилаа. Аймаг болгоноор ороод дуусч байгаа юм гэсэн. Сонгуулийн дараа амжилт, ялалтандаа бялуурч мартчихаад  их сунгаа ойртохоор л ард түмнээ санадаг, сонгуулийн сүүлийн жилүүдэд олон түмнийхээ үгийг   сонсдогоосоо ичдэг болмоор юм.
Х.Тэмүүлэн

 

times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car