antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2011 Comments are off

Гэрч хангалттай бий

нийтлэсэн Admin

Монголд илэрч нэг мөр болоогүй гэмт хэрэг олон. Гэмт хэрэг яах аргагүй мөн атал хэрэг болж шүүх дээр омоогүй үйлдлүүд ч олон. Эд бүхэн яагаад илэрдэггүй, эсвэл хавтаст хэрэг болдоггүй шалтгаан нь гэрч гарч ирдэггүйтэй холбоотой. Илрээгүй бүх гэмт хэргүүдэд гэрч хангалттай байдаг байхгүй юу. Бүр Монголоор дүүрэн шүү. Ганцхан тэд гэрч болохоос үхтлээ айдаг. Ингэхээс ч өөр арга байхгүй. Учир нь гэрч болсон хүн хууль, цагдаагийнханд үйлээ үзтэл тамлуулдаг билээ. Гэмт хэрэгтнээс илүүтэйгээр гэрчийг нь байцааж, хамаг цагийг нь барж, ирж мэдүүлэг өгөхгүй бол ийм ийм хуулийн заалтаар шийтгэнэ хэмээн сүрдүүлж, гэрч маань өөрөө гэмт хэрэгтэн болох шахдаг, эсвэл амь насаа дээсэн дөрөөн дээр аваачдаг.

Тэр жил Дорнодод таксины жолооч балмад нөхөр үйлчлүүлэгч эмэгтэйгээ хөнөөсөн юм. Түүнийг гэрчлэгч нь инженер залуу байсан бөгөөд түүнийг шүүхийн танхимд гэмт хэрэгтнийх нь өөдөөс харуулж суулгаж байгаад мэдүүлэг авч ямар хүнд байдалд оруулж байсан гээч. Өнөө гэмт хэрэгтэн нь шүүхийн танхимд ил шулуухнаар “Чи намайг барьж өглөө. Чамтай би тооцоо бодноо, харж байгаарай, би амьд гарч ирнэ” гэж заналхийлсэн билээ. Үнэхээр ч түүнд амьд гарч ирэхээр ял өгсөн дөө, 12 жилийн ял.

Монголын хуулийн байгууллагууд гэрчид ингэж хамаа намаагүй ханддаг учраас олны мэдэх аймшигт хэргүүд, авлигын хэргүүд гэрчгүйдэж, илрэхгүй байгаа юм. Гэрчийг тамлахгүйгээр, бүр хамгаалж чаддаг байх аваас Монгол Улсад илрэхгүй байгаа бүх гэмт хэргүүд илрэх нь тодорхой билээ. Үнэндээ С.Зоригийн хэргийн гэрчүүд өнөөдөр юу ч мэдэхгүй юм шиг л алхаж яваа шүү дээ. Бүх зүйл холуур өнгөрөөсэй гээд л…

П.ХАШЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car