antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2015 Comments are off

Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.08.25/

нийтлэсэн Admin

emus2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад: 

Улсын хэмжээнд халдварт өвчин, олныг хамарсан осол гэмтэл, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын мэдээлэл албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

8 дугаар сарын 18-21-нд Cаудын Араб улсад нийт 29 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барсан байна. Үүний 24 тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан Riyadh хотын эмнэлгээс мэдээлэгджээ.  БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1461 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 514 (35%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй ажил:

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

 Эбола вирүст халдвар:

 2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.

Эх сурвалж: ДЭМБ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car