antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2015 Comments are off

Далангийн усанд унаж амиа алджээ

нийтлэсэн Admin

dalanjalgaЭнэ сарын 20-ны өдрийн 13:00 цагт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас Завхан аймгийн Чигэстэй багийн Гандангийн урд, “Чигэстэй” голын салаанд хоёр айл усанд автах гээд байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нэг том хүн, хоёр бага насны хүүхдийг хоёр гэрийн хамт аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн өдрийн 14:57 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 24 дүгээр байрны арын далангийн 1.5 метрийн гүнтэй тогтоол усанд цогцос байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нэр, хаяг тодорхойгүй 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car