antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2015 Comments are off

Шарагчин могой өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 7. Сугар гараг. Салхины эх одтой, 5 шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага  Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car