Тайландын нийслэл Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бунхны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж, 22 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн. Тэгвэл бунхны дэргэд дэлбэрэлт үйлдсэн гол сэжигтэний төрхийг нийтэд танилцуулсан байна. Тодруулбал гэмт хэрэгтний царайг хяналтын камерт бичигдсэн төрхөөр нь цаасан дээр буулгасан байна.
Сэжигтэн халдлага болохоос 20 минутын өмнө шар футболктой үүргэвчтэй этгээд бунхан руу орсон. Тэрбээр хэсэг хугацааны дараа үүргэвчгүй, бунхнаас гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн. Мөн шар футболктой эрээс гадна халдлагын хамсаатан байх магадлалтай гурван хүнийг камерт бичигдсэн ажээ.
Гэмт хэрэгтэнтэй адилхан төрхтэй иргэний мэдээлэл улсын бүртгэлийн санд бүртгэлтэй байгааг цагдаагийн газраас мэдээлжээ.Түүнийг Аррест Маррат гэдэг бөгөөд 19 настай гэнэ. Цагдаагийнхан дээрх зургийг гудамж, автобусны буудал болон хөл хөдөлгөөн ихтэй газруудад нааж, эхэлсэн байна.
Г.Бэхи
Холбоотой мэдээ
Comments are closed.