Өнөөдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлт хэрэгжинэ. Энэ төлөвлөлтийн хүрээнд их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийнэ.
/Тойрог чиглэлүүдийн зураглал/
Үүнд:
– Тойргоор явах чиглэлүүд буюу хотын баруун тойрог “3,4-р хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро”, их тойрог “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам”, зүүн тойрог “Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар”, хойд буюу “Баянхошуу-3.4-р хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ”, Хасбаатарын гудамж буюу 6-р бичил хороолол, 2 Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж” зэрэг 5 тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус
– Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус,троллейбус, үүнээс 20 багтаамж ихтэй угсраа автобус
/Тууш буюу хэвтээ чиглэлүүдийн зураглал/
– Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус
– Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус
– Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус
– Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллана.
/Босоо чиглэлүүдийн зураглал/
Чиглэлийн №: – Ч1
Чиглэлийн нэр: 5 шар-Офицеруудын ордон
Чиглэлийн №: – Ч2
Чиглэлийн нэр: Шархад -МУБИС-3,4-р хороолол
Чиглэлийн №: – Ч3
Чиглэлийн нэр: Зүүн салаа-Халдвартын эмнэлэг
Чиглэлийн №: – Ч4
Чиглэлийн нэр: 5 шар –3. 4 хороолол- Сансрын тойрог
Чиглэлийн №: – Ч5
Чиглэлийн нэр: Шархад-Их засаг ИС-Баянбүрдийн тойрог
Чиглэлийн №: – Ч6
Чиглэлийн нэр: Толгойт-Нарны зам-Ботаник
Чиглэлийн №: – Ч7
Чиглэлийн нэр: Нисэх -Төв номын сан-7 буудал
Чиглэлийн №: – Ч8
Чиглэлийн нэр: Зайсан-Цэцэг төв- Хайлааст
Чиглэлийн №: – Ч9
Чиглэлийн нэр: Нисэх-Нарны гүүр -Их тойруу- Хүнсний 4 дэлгүүр
Чиглэлийн №: – Ч10
Чиглэлийн нэр: Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо
Чиглэлийн №: – Ч11
Чиглэлийн нэр: Хужирбулан-Офицеруудын ордон
Чиглэлийн №: – Ч12
Чиглэлийн нэр: Ургах наран-Офицеруудын ордон
Чиглэлийн №: – Ч13
Чиглэлийн нэр: Тахилт-5 шар
Чиглэлийн №: – Ч14
Чиглэлийн нэр: Нарангийн гол- 5 шар
Чиглэлийн №: – Ч15
Чиглэлийн нэр: Нисэх-Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг
Чиглэлийн №: – Ч16
Чиглэлийн нэр: Баруун салаа-Хилчин хотхон-10-р хороолол
Чиглэлийн №: – Ч17A
Чиглэлийн нэр: Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам
Чиглэлийн №: – Ч17Б
Чиглэлийн нэр: Баруун 4 зам-Нарны зам- Зүүн 4 зам-Их тойруу
Чиглэлийн №: – Ч18А
Чиглэлийн нэр: 3.4-р хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро
Чиглэлийн №: – Ч18Б
Чиглэлийн нэр: 3.4-р хороолол-Саппоро-ТЭЦ3-Нарны гүүр
Чиглэлийн №: – Ч19А
Чиглэлийн нэр: Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар
Чиглэлийн нэр: Монелийн 38- Сансар- Офицеруудын ордон

Чиглэлийн №: – Ч20A
Чиглэлийн нэр: Баянхошуу-3.4-р хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ
Чиглэлийн №: – Ч20Б
Чиглэлийн нэр: Баянхошуу-ГТЛ-Өнөр хороолол-3.4-р хороолол
Холбоотой мэдээ
Comments are closed.