Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 22, 29-нд (Бямба) тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд, 23, 30-нд (Ням) сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
Мөн ирэх Бямба гарагаас эхлэн нийслэлийн нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийнэ.
Үүнд:
– Тойргоор явах чиглэлүүд буюу хотын баруун тойрог “3,4-р хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро”, их тойрог “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам”, зүүн тойрог “Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар”, хойд буюу “Баянхошуу-3.4-р хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ”, Хасбаатарын гудамж буюу 6-р бичил хороолол, 2 Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж” зэрэг 5 тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус
– Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус,троллейбус, үүнээс 20 багтаамж ихтэй угсраа автобус
– Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус
– Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус
– Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус
– Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллана.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.