Алдартнууд дунд хамгийн сайхан хосууд болох алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналду загвар өмсөгч Ирина Шейк нар салж шүтэн бишрэгч нараа гонсойлгосон билээ. Хосууд таван жил үерхсэн бөгөөд ямар шалтгаанаар хоёр тийш болсон нь нууц хэвээр байгаа. Тэгвэл сүүлийн өдрүүдэд алдарт загвар өмсөгч Ирина Шейк шинэхэн дурлалтайгаа учирсан гэх мэдээлэл шуугиан тариад байгаа. Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй Иринаг болзож эхэлсэн тухай дэлхийн хэвлэлд зураг хөрөгтэй цацагдсан. Тэрээр Америкийн “TMZ” сайт “Брэдли, Ирина хоёр хэд хоногийн өмнөөс үерхэж эхэлсэн” хэмээн мэдээлсэн ч хосууд эрс үгүйсгэж байсан юм. Тэгвэл Ирина Шейк, Брэдли Купер нарыг Италын нэгэн наран шарлагийн газар амарч байхад нь папарациуд дурандаа буулган авчээ. Өөрсдийн харьцааны тухай нууцалж байсан хосууд ийн папарацид өртлөө.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.