antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2015 Comments are off

БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдийн анхааралд

нийтлэсэн Admin

solongosМонгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу БНСУ-д зорчих манай иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгох болсон билээ.

Гэтэл сүүлийн үед БНСУ-д аялал, жуулчлалын зориулалттай 90 хүртэлх хоногийн хугацаатай визээр зорчсон манай зарим иргэд хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Аялал, жуулчлалын зориулалттай визээр зорчоод улмаар тус улсад хөдөлмөр эрхлэх нь ажил олгогчтой албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой амь нас, эрүүл мэндийн болон бусад даатгалд хамрагдах боломжыг хааж байгааг иргэд анхаарах нь зүйтэй.

Хөдөлмөр эрхлэх визтэй тохиолдолд БНСУ-ын “Хөдөлмөрийн стандартын тухай хууль”, “Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль” зэрэг хуулиар эрхээ хамгаалуулах боломжтойгоос гадна ажлаас халагдсаны болон нутаг буцах зардлын даатгалд тус тус хамрагдах боломжийг олгох юм.

Иймд БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр төлөвлөж байгаа бол зохих ангиллын виз, зөвшөөрлийг авахыг Гадаад хэргийн яамнаас иргэддээ зөвлөж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбогдсон мэдээлэл, зөвлөмжийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийнwww.labornet.mn цахим хаягаар орж авна уу.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car