Эзэгтэй таны амралтын өдөрт зориулж “Гахайн шарсан мах” хийх аргыг хүргэж байна. Та гэр бүлийхэндээ энэхүү хоолыг барьж амтархан зооглоорой.
Орц
Гахайн нурууны мах – 500 гр
Давс – 5 гр
Цагаан перец – 1 гр
Шорлог амтлагч – 3 гр
Сармис – 5 гр
Олив тос – 30 гр
Чанцай – 50 гр
Лууван – 100 гр
Улаан лооль – 50 гр
Яншуй – 10 гр
Цагаан дарс – 30 гр
Төмс – 250 гр
Даршилсан мөөг – 50 гр
Цэцэгт байцаа – 30 гр
Масло – 30 гр
Хийх арга
Нурууны махыг давс, амтлагчуудаар амтлан халаасан хайруулд бүх талаас нь хайрс тогттол шарна.
Улаан лооль, чанцай, лууван, сармис зэргийг нимгэн хавтгай хэрчиж халаасан хайруулд тос бага зэрэг тос хийж хөнгөн хуурна.
Шарах шүүгээг 180 хэмд халаана. Мах шарах листээ сонгож хайрс тогтоосон мах болон дээрх шарсан ногоонуудаа листэндээ хийж шарах шүүгээнд хийж шарна. Шарах цагаан дарс хийнэ.
Мах шарахад гарсан ногоо болон шөлийг тусад нь авч тосыг нь хаман шөл ногоогоо бутлагчаар бутлаад зөөлөн галаар буцалгаж сүмс бэлтгэнэ.
Шарсан махыг хувилан зүсэж сүмсээ дээр нь дусаагаад төмс болон бусад ногооны хамт хачирлана.
Холбоотой мэдээ
Comments are closed.