Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хална.
2015 оны наймдугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны наймдугаар сарын 09-нөөс наймдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд зарим газраар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун болон төвийн нутаг, 12-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.