antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2015 Comments are off

Улаанбаатарт 28 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хална


2015 оны наймдугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 23-28  хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар  26-31  хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28  хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны наймдугаар сарын 08-наас наймдугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8,9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун болон төвийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 10-нд баруун зүгийн нутгаар 11-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car