antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2015 Comments are off

Улаанбаатар-Тянжин чиглэлд автомашинаар туршилтын тээвэр хийнэ

нийтлэсэн Admin

ereenhotМонгол Улс анх удаа Эрээний боомтоос цааш Улаанбаатар-Тянжин чиглэлд автомашинаар туршилтын тээвэр хийхээр болжээ. БНХАУ-тай хамтран хийх энэхүү туршилтын тээвэрт хоёр талаас тав таван автомашин оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор урд хөршөөс холбогдох албаныхан манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм байна. Энэ асуудал шийдэгдвэл хоёр орны дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагаанд ахиц гарч эхэлнэ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ. Үүнээс гадна БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, худалдаа, хамтын ажиллагааны асуудлаар Эрээн хотод гурван тал чуулах юм байна. Үүгээр авто замын боомтын шуурхай нэвтрүүлэхийг эрчимжүүлэх, боомтын бараа эргэлт, хяналт шалгалтыг хөнгөвчлөх зэрэг худалдаа, тээвэртэй холбоотой асуудлыг хөндөхөөр болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car