Нийслэлийн Засаг даргын “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамжийн дагуу “Маз” НХК-тай МАЗ маркийн 215067 загварын 20 ширхэг угсраа автобус худалдан авах гэрээг байгуулан, өнгөрсөн сарын 26-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн.
Угсраа автобус нь 18.7м урттай, 2.55м өргөнтэй, нам шалтай, 38 суудалтай, нийт 160 зорчигчийн багтаамжтай, экологийн Евро-3 стандартын шаардлага хангасан, мерседес бенз хөдөлгүүртэй юм. Эдгээр автобуснууд Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон хүйтний улиралд цантахгүй шил цонхтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой тусгай тоноглолтой.
Тус тээврийн хэрэгслийг өнгөрөгч долдугаар сарын 09-нөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх байсан. Гэвч Энхтайваны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын явцтай холбоотойгоор хойшуулаад байсан юм. Харин өнөөдөр тус замыг нээсэн учраас угсраа автобусыг ирэх долоо хоногоос нийтийн тээвэрт явуулахаар болжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.