antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 Comments are off

Жижигрүүлсэн Монгол “фрийдланд”-ууд

нийтлэсэн Admin

Улс дамнасан том “луйварчин”

биш манайхны бичээд байдагчлан нэг муу луйварчин биш аж. Татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь хумсалдаг дарга нараа луйварчин гэж нэрлэдэг жишигтэй харьцуулбал хавьгүй том гарын луйварчин мөн л дөө. Бид хэчнээн муулавч мань нөхөр хийдгээ хийгээд авдгаа авчихсан төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн болохоор араас нь мянга чулуу шидээд нэмэргүй. Манай сайд дарга нар ч ялгаагүй Фрийдландийн өмнө сөгддөгөө сөгдөөд хариу шан харамжаа аваад ханачихсан. Буцаагаад өгөх санаа байвч сачий нь хүрэхгүй. Өгдөг юм гэхэд авлигын хэрэгт унах учир тэгэж зүрхлэх ч үгүй. Тийм болохоор шидсэн чулуунууд маань эргээд л манай сайд, түшээдийн толгой дээр унахаас хэтрэхгүй. Гашуун боловч үнэн байдал ийм л хэмжээнд тулчихаж. Өөрөөр хэлбэл манай төр л өөрсдөө Фрийдландийг хүлээн зөвшөөрөгдсөн луйварчин болгосон юм чинь. Одоо бол Фрийдландээс салах боломж нэг л харагдаж өгөхгүй. Тэгээд гадаадын том том уул уурхайн магнатууд луйвраа Фрийдландаа р л дамжуулан хийнэ. Яагаад гэвэл Фрийдланд ийм итгэл хүлээх зөвшөөрөл, лиценз, гэрээ хэлцлийг манай төрөөр зөвшөөрүүлж чадсан байна шүү дээ. Ёстой нөгөө чадаж байгаа юманд арга байхгүй гэж үүнийг л хэлэх биз.

Энэ Фрийдландийг солилоо гэж бодоход өөр нэг Фрийдландаар л зуучлуулж таарна. Төр солигдоод Уго Чевас шиг нөхөд УИХ-ын олонх боллоо гэж бодвол гадныхныг бүгдийг нь хөөгөөд явуулж мэднэ. Тэгвэл жирийн иргэд л хамгийн их хохирч үлдэх магадлалтай гэх. Хүссэн ч эс хүссэн ч газар шороогоо сэндийчих нь гарцаагүй болчихсон байна шүү дээ. Гагцхүү олсон ашгаа ард иргэддээ тэгш, зөв хүртээх л үлдсэн. Сая саяар нь хишиг тараагаад байх уу эсвэл хийсэн хөдөлмөрийнх нь хөлс сая саяар үнэлэгддэг байх уу гэдэг төрийн бодлогоос л хамаарах биз ээ. Болдогсон бол эхний удаад хүн бүрт зуу зуун саяыг тарааж тэгш боломж олгоод ижил гараанаас уралдуулбал шударга болох байсан. Харамсалтай нь тийм боломж гарахгүй нь ойлгомжтой. Одоо өгөх гээд байгаа ганц сая төгрөг бол сайндаа л сар идээд дуусах хэмжээний л мөнгө шүү дээ. Олигтойхон хувцаслаж л хүрэхгүй. Дулаахан хөнгөхөн талаас нь бодоод бугын годон ганц гутал авлаа гэхэд 700 мянга нь яваад өгөх жишээтэй.

Жижигхээн “фрийдланд” буюу Эрдэнэбилэг

Мөнгөтэй хүн долоон төрд нүүртэй гэж зүйрлэл байдаг. Тэр үнэн болохыг манай төрийн түшээдээс бэлнээ харж болно. Мөнгөөр зодож байгаад л гараад ирцгээдэг шүү дээ, тэд. Мөнгөгүй хэсэг нь сонгууль булхайтай болсон хэмээн гомдоллоод л үлддэг. За энэ ч яахав нийтлэг жишиг байх. Харин хэн ч танихгүй байсан нэг нөхөр гэнэтхэн л газар мазар зараад л, төрийн мэдлийн үйлдвэр аж ахуйн нэгжийн хувьцааг шууд шууд аваад л эхэлсэн тохиолдол цөөнгүй нь олны гайхшрал төрүүлдэг. Тухайн салбарыг удирдаж байсан дарга нар бол албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаад хөрөнгө цохисон биз гэхсэн. Гэтэл зүгээр л гудамжинд алхаж явсан, сайндаа л ганзагын наймаанд хэд гүйсэн нөхөр нэг л өдөр нийслэлийн хамаг газрыг баруун солгойгүй зараад эхлэхээр гайхахаас яахав.

Хамгийн хачирхалтай нь тухайн газрыг зарах эсэхийг шийдэх үүрэгтэй нийслэлийн ИТХ, засаг дарга нар юу ч сонсоогүй, хараагүй мэт дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлээд байдаг нь сонин. Хэвлэл мэдээллээр тасралтгүй бичигдээд, яригдаад байгааг анзаараагүй гэвэл итгэх хүн гарах уу. Ний нуугүй хэлэхэд энэ нөхөд бол Монголдоо л жижигрүүлсэн фрийдландууд гэвэл ононо. Тэднийг ийн эрхлүүлээд байдаг нөхөд бол нийслэлийн үе үеийн дарга нар. Эхэндээ ч яахав ганц нэг нөөцөлж нуусан газраа заруулж, хэдэн төгрөг олдог биз. Тэгээд амташсан хэрээ арван гурав дахидаг жамаар мөнгөний хэрэгцээгээ нөхнө. Мэдээж тэр хэрэгцээ нь зөвхөн өөрийнх нь биш. Уг даргыг эрх мэдэл бүхий албан тушаалд томилсон намынх нь хэрэгцээг ч хангана.

Нөгөө гаалийн Баатар намдаа 100 саяыг өгөөд шоронд орсон хэрэг бол үүний нэг жишээ л дээ. Хүрэлсүхийн “фургон” ч гэсэн “Хадгаламж” банкны 14 тэрбумаас байшин саваа аваад хариулт задгай мөнгө нь гэх юм билээ. Үүнтэй төсөөтэй өөр нэг “фрийдланд” байнаа. Нэг ч биш л дээ, хэд хэд. Жишээ нь “Мон уран”-ны Наранхүү гэж нийслэлийн “газрын эзэн” байдаг. Бүр хүүхдийн ганц паркийг хүртэл зарчихсан зайтай эр. Мань хүнтэй зэрэгцээд газар наймаалдаг бас нэг “фрийдланд”-ыг Эрдэнэбилэг гэх. Цаана нь Тулга, Хуяг гээд “фрийдланд”-ууд цөөнгүй бий.

Сайд, дарга нарын хаанаас ч юм атгасан “фрийдланд”

Тэрээр газар зарахаас гадна унацтай, ашигтай, эрх мэдэлтэй албан тушаал болгонд ногоон гэрлээр “томилогддог” онцлогтой. Наранхүүгээс давуу талтай гэх үү дээ. Алтжин компанийн менежер ч билүү байснаа, гэнэтхэн л АПУ-гийн гүйцэтгэх захирал, дараа нь “Монос” группийн менежер болоод удаа ч үгүй МИАТ компанийн гүйцэтгэх захирал, тэндээс хэрэг тариад буумагц Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар бас л нэг лиценз зөвшөөрөл олгох эрх мэдэл бүхий дарга. Шатахууны, архины, эмийн, нисэхийн, ашигт малтмалын гээд төрөл бүрийн мэргэжилтэй юм шиг байгаа юм. Энэ нөхөр МИАТ-ын захирлаар ажиллах ганц жилийн дотор хичнээн хэрэг тарьсан байдаг. Наад захын жишээ л гэхэд санхүүгийн шинэ программ шаардлагатай гэх зорилт өөрөө дэвшүүлж. Тэр дагуу нь монгол мэргэжилтнүүд 60 сая төгрөгөөр тун сайн программ зохиолгосон байна. Тэгсэн мань нөхөр заавал гадаадад хийлгэнэ гэсээр Англи улсад 600 фаунд буюу бараг сая доллараар хийлгэсэн гэх программ өөрөө олоод ирж. Харамсалтай нь нөгөө үнэтэй программ нь манай шаардлагыг хангаагүй учир актлагдаж, дахин 100 мянган доллар зарцуулж байж шинэ программ суулгасан гээд дурдвал олон бүтэлгүйдэл гардаг.

Ийнхүү энд томилогдон түрийвчээ түнтийлгэсээр яваад 2003 оны сүүлчээр “Баялаг Майнис” гэж компани байгуулаад авчихаж.

“фрийдланд”ыг эрхлүүлэгч нь М.Энхболд юм биш үү

Удаа ч үгүй 2004 оны гуравдугаар сард нөгөө компанийхаа нэрийг өөрчлөн татвараас зугтсан гэх “Баялаг бийлд инвест” болонгуут Нийслэлийн засаг даргын захирагчийн албатай гэрээ байгуулаад найман айлын сууц барьсан бололтой юм. Засаг дарга М.Энхболд өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн Газрын шадар сайд л мөрийн хөтөлбөртөө энэ орон сууцны тухай тусгасан юм гэсэн. Орон сууцаа хүлээж авангуут /бодвол найман хүнд зүгээр өгсөн ч юм уу бүү мэд мөнгөний дүндээ тааруулаад “Ханын материал” ХХК-ийн нийслэлийн өмчийн мэдлийн 162 542 ширхэг хувьцааг 158 сая төгрөгөөр тооцоод Эрдэнэбилэгт өгсөн байх юм.

Төрийн мэдлийн хувьцааг хэн дуртай дарга бусдад дамжуулан өгөөд байх хуулийн заалт байхгүй болохоор “Ханын материал”-ынхан зарга үүсгэлгүй яахав. Чингэлтэй дүүргийн шүүх уг заргыг 2005.04.08-ны өдөр авч хэлэлцээд хууль бус болохыг тогтоон хувьцааг буцаасан боловч Эрдэнэбилэгийн компанид нийслэлийн Захирагчийн албанаас 173 сая төгрөг олгох нь зүйтэй гэсэн 329 тоот шийдвэр гаргасан байна. Орон сууцыг нь аваад сууцгаасан нь үнэн бол мөнгийг нь төлөхөөс яалтай.

Хийсэн булхай нь илэрмэгц Энхболдтонгууд сандарч, тэгсэн мөртлөө мөн л дахин булхайцаж нийслэлийн хоёрдугаар амаржих Газрын Зөвлөх амбулаторийн барилга, Холбооны 28 дугаар салбарын барилга, “Дарцагт” НӨҮГ-ын агуулахын барилга гурвыг 173 сая 800 мянган төгрөгөөр үнэлээд нөгөө Эрдэнэбилэгт өгсөн нь бас л хууль бус үйлдэл болсон тухай ТӨХ албан тоот илгээжээ. Энэ тухай манай сонин өмнө нь нийтэлсэн учир товчлов. Төсвийн хөрөнгө ийнхүү хэн дуртайгийнх нь цохолтоор хувь хүнд шилжээд байхад Нийслэлийн ИТХ, түүний тэргүүлэгчид дуугүй өнгөрөөгөөд байж боломгүй.

 

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car