“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч” батлах тухай УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөл батлагдвал тус бүдүүвчийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээ, харъяаллын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэгдэх юм.
Төсөл батлагдсанаар Үндсэн хуулиар тогтоосон иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхээ хэрэгжүүлэх, “Даатгуулагч” төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх үндэс тавигдана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон түүний салбар нэгжүүд Эрүүл мэндийн даатгалын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж үзлээ.
Тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.