antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2015 Comments are off

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхлэхээр болжээ

нийтлэсэн Admin

tsetserlegУлсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116500 хүүхэд байна. Энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой тухай Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат мэдээллээ.

Харин цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болжээ. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх л шаардагдах юм.

Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах аж. Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй хүүхдийг авахгүй. Улмаар уг асуудалд НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа юм байна. Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car