Нийслэлийн харьяа 20 гаруй зуслан бий. Эдгээр зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийхээр болжээ. Одоогоор зарим зуслан долдугаар ээлжээ хүлээж авсан. Харин нөгөө хэсэг нь энэ долоо хоногт долдугаар ээлжийнхээ бүртгэл хийж, хүүхдүүдээ хүлээж авах юм. Энэ долоо хоногт “Жавхлант”, “Хайрын бэлэг”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил” зэрэг зуслангууд бүртгэлээ хийж хүүхдүүдээ хүлээж авна. Бүртгэлийг нийслэлийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар”-т хийнэ. “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар” нь Улаанбаатар чуулгын байранд байрладаг юм.
Энэ жилийн хувьд зуслангийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж шагнахаар болсон байна. “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулдаг болсноор зуслангуудын үйл ажиллагаа улам сайжирна хэмээн албаныхан үзжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.