Орц
гол материал : кимчи 300гр,
гахайн мах 200гр
дүпү 200гр,
ногоон урт сонгино 20гр,
цагаан лууван 200гр,
гүнждийн тос 4ml,
канжан 8ml,
нунтаг улаан перц 14гр,
кимчины шүүс 300ml,
дашида 2 амны халбага,
спрайт ундаа 14ml,
сужү эсвэл архи 14ml,
сармис 14гр
Хийх арга
1. гахайн махаа идэхэд тохиромжтой хэмжээгээрээ хэрчээд, савандаа гүнждийн тосоо хийгээд махаа хуурна.
2. хуурч байгаа махан дээрээ кимчигээ хэрчээд канжантай хамт 10минут орчим хуурна.
3. 300гр усанд цагаан лууван, дүпү, дашида, спрайт ундаа, сужү эсвэл архи, кимчины шүүсээ хийж сайн буцалгаж өгнө. (сужү эсвэл архи хийж өгвөл махны нэгширсэн үнэр байхгүй болж , спрайт ундаа хийвэл сэнгэнэсэн амттай болж өгнө.)
4.Буцалж байгаа шөлөн дээрээ хуурч байгаа кимчи мах хоёроо хийгээд сонгино, сармисаар амтлаад бэлэн болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.