antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2015 Comments are off

2015-2016 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах аймгийн Засаг даргын захирамж гарчээ

нийтлэсэн Admin

maltaiailДорноговь аймгийн Засаг дарга дэлхийн уур амьсгалын дулаарал нэмэгдэж, ган, зудын давтамж ойртож байгааг харгалзан Мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилт, хаваржилтын  бэлтгэлийг урьдчилан сайтар хангуулах зорилгоор захирамж гаргасан байна. Мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилт, хаваржилтын  бэлтгэлийг урьдчилан сайтар хангуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, сумдын Засаг дарга нарт даалгажээ. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын 2011 оны А/241-р захирамжаар батлагдсан “Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангах журам”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх;

2. Сум бүр Мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах албан даалгавар гарган, хэрэгжилтийг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэн ажиллах;

3. Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлж, сумын  өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу сум тус бүр 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх;

4. Мал сүргийн зун, намрын отрыг зохион байгуулан, мал сүргийн 85-аас доошгүй хувийг дунд болон дундаас дээш тарга хүч авахуулах, мал сүрэгт үзлэг ангилалт хийж дундаас доош тарга хүчтэй болон үржилд тэнцэхгүй малыг хүнсний зориулалтаар бэлтгэх;

5. Өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан малыг өөрийн аймгийн бусад сумын болон өөр аймгийн нутаг, аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх гэрээ байгуулах, хилийн зурвас газар, өвөлжих хаваржих зөвшөөрлийг холбогдох газруудаас зохих журмын дагуу авах ажлыг зохион байгуулах;

6. Сум бүр нийт бэлчээрийн талбайнхаа 10 хүртэлх хувийг цаг хүндэрсэн үед ашиглах тусгай хэрэгцээний отрын бүс нутаг болгох арга хэмжээ авах;

7. Бог малын хээлтүүлэгчийг тусгайлан ялган суурилж, Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгж, мэргэжилтний хяналтанд авах, хээлтүүлэгч шинээр нөхөн тавих ажлыг зохион байгуулах, хээлтүүлэгчийн тохироо, хүрэлцээ хангамжийг судлан мал үржлийн болон биотехнологийн мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх;

8. Малчин өрхийн баталгааны тэмдэг аваагүй болон шинээр авах малчдад баталгааны тэмдэг олгох ажлыг зохион байгуулж, малчдын бэлтгэсэн хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгоход ашиглах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;

9. Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардагдах тарилга, эм биобэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

10. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан “Гар худаг” болзолт уралдааныг иргэд, малчдад сурталчилах, тэднийг өргөнөөр оролцуулах, орон нутгийн болон гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр уст цэг гаргах ажлыг зохион байгуулан дүн мэдээг хугацаанд нь ирүүлэх;

11. Малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэг засварлах, тохижуулах, түлээ түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнс бэлтгэх, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр мал өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах;

12. Малчдад “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг сурталчилж мал сүргийг Малын индексжүүлсэн даатгалд даатгуулах ажлыг даатгалын байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

13. Малчдыг нийгэм, эрүүл мэндийн даатгалд хамруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж, бэлтгэл ажлын явцын мэдээг 2015 оны 8-р сарын 20-ноос эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригийн 15 цагт аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт, мал өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай эцсийн дүн мэдээг 2015 оны 10 дугаар сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт  тус тус ирүүлэхийг сумдын  Засаг дарга нарт даалгаад байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car