antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2015 Comments are off

“Авто машингүй гудамж”-уудын хаяг, байршлыг тогтоолоо

нийтлэсэн Admin

mashinguiodorНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа.

“Автомашингүй гудамж” төслийг удирдан зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан дээрх төслийн зургийн даалгаврыг батлахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын харилцаатай холбоотой үүссэн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Төслийн Удирдах хорооны дарга Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car