antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2015 Comments are off

Улаанбаатарт 25 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдийн анхааралд: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 26-наас долоодугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

26-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car